Connect with us

Бүжигчин М.Бямбаа анхны бие даасан “Queen” нэртэй клип гаргалаа

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин М.Бямбаа анхны бие даасан “Queen” нэртэй клипээ гаргалаа.

Тэрээр Queen буюу “Хатан хаан” нэртэй уг клипэндээ өөрөө дуулж, бүжиглэсэн байна. Уг клипний өнгө, төрх, өвөрмөц, содон дүр төрхтэй, зоригтой, шийдэмгий өөр М.Бямбааг харуулж чадсан нь онцлог болжээ.

“Queen” нэртэй дууны үгийг Quiza буюу Б.Батцэнгэл, аяыг Oki буюу Б.Одбаяр бичсэн байна.

Бүжгийн урлагаар бүсгүй хүний гадаад, дотоод гоо үзэмжийг гайхуулдаг мөн түүний үндсэн увидас, үзэсгэлэн оршсон анхны бие даасан шинэ клипийг үзэцгээе.

 

Дашрамд дурдахад: Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр тавигдаж байгаа билээ. Уг жүжигт Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчид оролцож байгаа бөгөөд СТА, жүжигчин М.Бямбаагийн хувьд энэхүү жүжигт үнэгний дүр бүтээн амжилттай ажиллаж байна.

Сэтгүүлч: М.Буянжаргал