Connect with us

ФОТО СУРВАЛЖИЛГА: ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАНА ГЭДЭГ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ

Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тус өдрийг угтан нийслэлийн төр, захиргааны байгууллагын мянга мянган эмэгтэй төрийн албан хаагчдын төлөөлөл болгож, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Нийгмийн халамж, зорилтот бүлэг хариуцсан мэргэжилтэн Мишигдоржийн Намсрайхүүгийн ажлын нэг өдрийг гэрэл зурагт буулгалаа. Тэрбээр төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр орноосоо дайжсан иргэдийн асуудлыг хариуцаж, тэдгээр хүмүүсийн талаарх нийгэм дэх ойлголт, хандлагыг өөрчилж, тулгамдсан бэрхшээлийн нэгийг  ч болов эергээр шийдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг юм.

Нийслэл хот Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд  хөтөлбөр боловсруулж батлахад санаачилга гарган ажилласандаа М.Намсрайхүү баяртай явдаг. Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зургаан төрөлт спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсны дээр хүүхдүүдийн дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зохиох болжээ. Тэрбээр “Төрийн  албанд ажиллаж, түмний төлөө зүтгэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Хүмүүст тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлүүлчих юмсан, тэр хүнд тусалчих юмсан гээд зүүдлэх нь холгүй ажилладаг үе  бий. Хүний  төлөө сэтгэл гарган зүтгэдэг хүмүүс төрийн албанд маш олон байдаг" хэмээн өгүүлж байлаа.

Эгэл жирийн төрийн албан хаагч бүсгүйн ажлын өдөр гэрэл зургийн сурвалжилгад хэрхэн буусныг хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР