Connect with us

Э.Бат-Амгалан: Миний нэрийг барьж иргэдийг төөрөгдүүлсэн байгууллагыг хуулийн байгууллагад хүсэлт өгч шалгуулна

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо та бидний сайн мэдэх Чингис зочид буудал, E-Mart худалдааны төвийн замын зүүн талд байрлах угсармал байрнуудын голын талбайд 62 машины авто зогсоол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил, цаашлаад Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар захиалж хийлгэж буй мэтээр иргэдийг төөрөгдүүлж, хашаалсан явдал гарчээ. 

 

Уг асуудалд тухайн асуудалд нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан цахим хуудсаар дамжуулан тайлбар өгчээ. Тэрээр хэлэхдээ 

Миний нэрийг барьж, иргэдийг төөрөгдүүлж, эрх ашгийг нь зөрчин авто зогсоол барина гэж улайрч байгаа "Элит" констракшныг холбогдох хуулийн байгууллагад хүсэлт өгч, шалгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдье!

Хэдийгээр сонгогдсон тойрогтоо хийх ажлууд дунд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 7,8 дугаар байрны урд талбайг тохижуулах ажил байгаа хэдий ч иргэдийг хохироосон, эрх ашгийг зөрчсөн бүтээн байгуулалт хэзээ ч хийхгүй! Хийхийг ч зөвшөөрөхгүй!

Тохижуулалт хийнэ гэдэг авто зогсоол барина гэсэн үг биш!

Бид аливаа тохижилтыг хийхдээ заавал иргэдийн эрх ашигт нийцсэн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам гэх мэт цогц бүтээн байгуулалтыг хийх учиртай!

Төмөрт биш хүнд ээлтэй нийгэм, орчинг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж, шаардлагатай хууль тогтоомжийг санаачлах болно! гэжээ.