Connect with us

ДАТА ИНФО: Эрх баригч нам нийслэлд 2005 оноос хойш анх удаа ялалт байгууллаа

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 удаагийн сонгуулийн түүхэнд 2021 он “үнэмлэхүй” гэх тодотголтой жил болж үлдэх нь.

    Бүх ард түмнээс Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч болж сонгогдсон У.Хүрэлсүх өрсөлдөгчдөөсөө илт давуу ялсны зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан “ах” нараасаа ч илүүрхжээ.

    Үе үеийн ерөнхийлөгчдөд нийслэлчүүдийн өгсөн саналыг харвал У.Хүрэлсүх үнэмлэхүй давуу байна. Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Х.Баттулгад нийслэлээс хамгийн бага хувиар сонгогдож байв.

    Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд анх удаа төрийн тэргүүнийг 6 жилээр сонгосон энэ удаагийн сонгууль нь эрх баригч МАН-ын хувьд сүүлийн 12 жилд анх удаа нийслэлд ялж буй тохиолдол юм. У.Хүрэлсүхээс өмнө  Монгол Улсын 2 ба 3 дахь Ерөнхийлөгч нар нийслэлчүүдийн олонхыг саналыг авч байжээ.

    Доорх хөдөлгөөнт графикаас харахад өнгөрсөн 7 удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн нийслэлээс авсан саналын тоо харьцангуй тогтвортой байжээ. Харин энэ удаагийн сонгуульд нийслэлээс авсан саналын тоо 2017 оныхоос 1.6 дахин нэмэгджээ.