Connect with us

С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар “Женко”-н үүрэг гүйцэтгэгчид гэв үү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг маргааш СЕХ албан ёсоор бүртгэнэ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, “Үндсэн хуульд заасан шаардлагын дагуу ёс зүйтэй үнэнч шударга, улс орныхоо төлөө зорилго тавин ажиллаж чадах хүнээ дэвшүүлнэ” гэсэн билээ.

Харин АН-ын тухайд их хэцүүхэн сонгууль болох төлөвтэй. Учир нь хоёр даргатай тус намаас нэлээд хэдэн хүн нэр дэвшихээр болсоноо мэдэгдээд байгаа билээ. АН-ын албан бус дарга О.Цогтгэрэлийн намаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар дэвшихээр бүртгүүлээд байгаа. Харин С.Эрдэнэ даргатай АН-аас Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нэрээ дэвшүүлээд байгаа билээ.

СЕХ С.Эрдэнийн намын нэр дэвшигчийг бүртгэж таарна. Учир нь Улсын Дээд шүүхийн бүртгэлээр АН-ын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа. Энэ бүхнийг С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар мэдэж байсан баймаар.

АН-ыг хоёр хувааж, сонгуульд оролцуулахгүй байх нөхцөлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар гэдгийг АН-ынхан болоод улс төрийн хүрээнийхний дунд яригддаг. Мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг унагаж, өөрөө Ерөнхийлөгчөөс буугаад намын  дарга болж өөрийн хаанчлалаа тогтоох санаархалтай гэх бор шувуу ч нисэж байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахгүйд хүрсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бол “Женко”-н даалгавраар олон нийтийн дунд үймээн шуугиан тарих зорилготой гэх яриа ч байна. Ямартай ч даалгавар гүйцэтгэгчид ард түмэн, байгалийн баялаг, шударга бусын хонгилоо яриад гарч ирэх нь ойлгомжтой.