Connect with us

Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээ ил болсон байтал тэрбээр “ҮГҮЙ"гэж гүрийсээр...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны  үеэр зарим гишүүний зүгээс маш ноцтой мэдээлэл өглөө. Тодруулбал, АН-ынхан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нөлөөлөх зорилгоор  50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэж мэдээлэв. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар  олон нийтэд  мэдээлэв.  Олон улсын хууль бус лоббиг ил болгодог  Foreign Lobby группээс АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий 50 мянган ам.долларын гэрээг DCI   компанитай байгуулсан байна.  Уг гэрээний хугацаа хоёр сар бөгөөд энэ сарын 12-ноос ирэх зургаадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм байна. Гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн үйлчлэлийг нь зогсоож байгааг санаандгүй гэж харах аргагүй гэдгийг УИХ-ын гишүүд онцолж байна.   

АН-ын лидэрүүдийн нэг Ц.Оюунгэрэл хатагтай ингэж жиргэж.  

Харамсалтай нь .Туваан гишүүний гарын үсэг бүхий гэрээ нь хүртэл ил болсон атал тэрбээр “50 байтугай таван ам.долларын гэрээ хийсэн зүйл байхгүй” гэхээс өөр тайлбар хийж чадсангүй.