Connect with us

Иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу барилгын хуримтлагдсан 6 тонн хогийг ачиж, тээвэрлэлээ

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэний гомдлын дагуу “Хүннү- 2222” хорооллын дэргэдэх барилгын хашаанд хурсан хогийг цэвэрлүүлэх гомдлыг хүлээн авч дүүргийн хог тээвэрлэлт хариуцсан байгууллага, албан хаагчид руу уламжлан шуурхай шийдвэрлэн ажиллалаа. Шөнийн цагаар ачааны тэрэг явах зөвшөөрөлтэй байгаа бөгөөд тус барилгын хуримтлагдсан 6 тонн хогийг ачиж тээвэрлэх ажлыг шөнийг цагаар зохион байгуулж, хариуцсан мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллав.

Хог тээвэрлэлтийн 5 ачааны тэргээр 6 тн барилгын хуримтлагдсан хур хогийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө ачиж тээвэрлэж дууслаа. Цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцсан талбай, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хогоо хаяхгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. 				</div><!--mvp-content-main-->
				<div id=