Connect with us

Халбага архиа хэтрүүлсэн гишүүн, зам тээврийн ноцтой осол гаргалаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдож саяхан УИХ-ын чуулганы танхимд архидан согтуурах явдал нийгэмд гай тарьж байна гэж архийг шүүмжилж байсан билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр шөнө архидан согтуурч, автомашины осол гаргажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр шөнө 23.00 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах АПУ компанийн уулзвар дээр 63... УНЦ улсын дугаартай Nissan teana маркийн автомашиныг согтуугаар жолоодож, замын боржур мөргөж явган хүний зам руу хашлага давсан осол гаргасан гэх мэдээлэл байна. Мөн осол гаргах үеэрээ хоёр автомашин мөргөж, цагдаа нар амжиж ирээгүй байсан бол дэлбэрэх аюултай байсан гэж эх сурвалж мэдээлж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ГССҮТ рүү авч явжээ.