Connect with us

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна. Ш.Цогтоогоос татгалзах хүсэлтээ өглөө

Хөдөлмөрийн Үндэсний намаас Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчиж байна гэж гомдол гаргасан.

Энэ нь одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэж үзэж байгаа юм. Гэтэл тэдний гаргасан гомдлыг хянан шийдвэрлүүлэхээр Цэц хэрэг нээн шалгаж эхэлсэнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Цэцийн байранд өөрийн биеэр очиж Цэцийн дарга болон гишүүдтэй уулзсан байгаа юм.

Юуны учир Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн үүдийг сахих болсон бэ гэдэг нь асуудал анхаарал татаж байсан бол  энэ удаа бүх асуултын хариулт олдож байх шиг байна.

Учир нь Үндсэн хуулийн цэцээс Хөдөлмөрийн Үндэсний намаас гаргасан гомдлын талаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэж байтал Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр эл шийдвэрийг эсэргүүцэж, уг асуудлаар дахин хэлэлцэхээр болж, Цэцийн гишүүн Ш.Цогтоод хуваарилсан байна.

Харин  Ш.Цогтоог МоАХ-ны гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн дотно харьцаатай, эрх ашгийн  зөрчилтэй, улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж чадах эсэхэд нь эргэлзэж буйгаа Хөдөлмөрийн үндэсний намаас илэрхийлж, Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзаж буйгаа мэдэгдээд байна.  Энэ талаар Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч гишүүдийн нэг Д. Үүрцайх “Өмнөх Ерөнхийлөгч нарын нэр дэвших эрхгүй талаар Цэцэд үүсгэсэн маргааныг цуцлахаар Женкогийн Буяндэлгэр санал бичсэнийг Цэцийн дарга Н.Чинбат МоАХ-ны Ш.Цогтоогоор шийдүүлэхээр хуваарилж гэнэ. Еөк Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна. Ш.Цогтоогоос татгалзах хүсэлтээ өглөө” хэмээн жиргэжээ.