Connect with us

МОНОС групп техникийн спиртээр гар ариутгагч хийхдээ тултлаа ядрав уу?

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хийж буй шалгалт, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Нийслэлийн зургаан дүүргийн 18 аж ахуй нэгжүүдэд хяналтыг хийхэд, “Нахиа импекс” , “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил илэрсэн. Мөн тэдний 14 нь тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй болох нь тогтоогдсон” гэсэн юм.

Техникийн спирт нь метилийн спирт юм. Голдуу ахуйн хэрэглээний цэвэрлэгээнд хэрэглэдэг, химийн хортой бодис. Хэрэглэсэн тохиолдолд хүн биед хордлогын шинж илэрч, бөөрний ажиллагаанд хүндрэл учруулдаг. Мөн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг зогсоон, үхэлд хүргэх эрсдэлтэй гэж онцгойлон анхааруулсан байдаг.

Монголд байдаг хамгийн том эмийн компани ийм арчаагүй үйлдэл гаргах гэж.

Монголын мянга мянган хүүхдүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж энэ гар ариутгагчаар гараа цэвэрлэдэг. Даанч дээ Хүрэлбаатар гуай