Connect with us

Амны хаалтгүй иргэнийг 150 мянгаар торгоно

УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллийг хийх үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, гадаадад буй иргэд эх орон руугаа ирэх оролдлого хийж байгаад халдвар авах вий. Тиймээс аль болох байрлаж буй газраасаа гарахгүй байж өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалах нь чухал. УОК-оос гадаад улсаас иргэдээ авчрах шийдвэр гараагүй байна.Өндөржүүлсэн бэлэн байдалд гарч буй зөрчлийг зохицуулах хоёр хуулийн төслийг танилцуулсан байгаа. УОК-ын мэдээллийг гуйвуулах, худал мэдээллийг иргэдэд тараасан нөхцөлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болно гэж мэдэгдлээ.