“G Time”-аас ч хортой “HERBALIFE” гэх сүлжээний бохир бизнесийг АНУ-ын тусгай алба шалгаж эхэллээ

Өнгөрсөн намраас эхлээд Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой “Жи Тайм” гэх нэртэй сүлжээ Монголд хүчээ авч  хавийн амьтныг хуйлруулсан. Дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг хэмээн өөрсдийгөө сурталчилж байсан энэ сүлжээнийхэн манай улсын хуулийн цоорхойг ашиглан, улсын бүртгэлд хүртэл бүртгүүлэн аж ахуйн нэгжийн гэрчилгээ олоод авчихсан байв. Үүгээр зогсохгүй ганц хоёрхон сарын дотор татварт тэрбум төгрөг тушаасан хэмээн рекламдахаа мартсангүй. Сүлжээний зорилго бол тун амархан. Тэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн иргэдийн халаасыг ухаж, өөрсдийнхөө халаасыг зузааруулсан.

Гэвч амар хялбар аргаар биеэ зовоохүй, хөдөлмөр хийхгүйгээр тэнгэрээс бууж ирэх мөнгөнд итгэдэг гэнэн тэнэг монголчуудыг хулхидах гэж орж ирсэн нь хэдхэн сарын дараах үйл явдлаас тодхон харагдав. “Жи тайм” корпорацийг үүсгэн байгуулагч Ж.Марат нь ердөө хагас жилийн дотор 6 тэрбум төгрөгийг монголчуудаас залилаад авчихсан, улсын хилээр гарах гэж байхад нь баривчлан саатуулсан. Гэвч залилан мэхлэгч Ж.Марат нь 6 тэрбум төгрөгийг аль хэдийнэ Казахстан руу шилжүүлсэн байжээ. Тэрээр өөрөө оргон зугтахаас хоёр хоногийн өмнө эхнэрээ явуулсан бөгөөд эхнэр нь Казахстанд очоод бүх мөнгийг нь аваад хаа нэгтээ оргон зугтаасан гэнэ. Ж.Маратаас гадна тус сүлжээний удирдлагууд болох гурван хүнийг саатуулаад байгаа ч хохирогчдод буцааж олгох мөнгө нь аль хэдийнэ хил даваад явчихсан учир баахан хохирогчид л хий дэмий цагдаагийн үүд сахих ажилтай болж байгаа аж. Энэ талаар Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат “УМБГ-т сүлжээний луйвартай холбоотой хоёр ч эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Сүлжээний бизнес нэрийн дор иргэдээс богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, байртай болгоно, машин бэлэглэнэ, гадаадад аялуулна гэх зэргээр бусдын итгэлийг олж залилан мэхэлж авсан үйлдлүүд тогтоогдон шалгагдаж байна. Богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, урамшуулал олгоно, байртай болгоно гэх зэрэг нь залилангийн шинжтэй байдаг” гэлээ. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар “Жи тайм” сүлжээнд хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг хэлэх боломжгүй. Учир нь нэг өдөрт л хэдэн зуун мянгаас өчнөөн сая төгрөгөөр хохирсон иргэд гомдол гаргасаар байгаа аж. Сүүлийн үед энэ сүлжээ хөдөө орон нутагт хүрээгээ ихэд тэлсэн байжээ. Сургууль, цэцэрлэгийн багш нарыг хамт олноор нь оруулж хулхидсан байна. Хамгийн инээдтэй нь нэгэн банкны салбарынхан банкнаасаа бүгд зээл аваад энэ сүлжээнд мөнгөө тушаачихсан аж. Хялбар аргаар баяжихыг мөрөөдсөн, гэнэн тэнэг монголчуудын итгэлийг олохын тулд “G-Time” сүлжээ доорх байдлаар явагддаг байжээ.

Тэд эхлээд 62 500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэргээр өсгөж авдаг сүлжээ гэгдэж байв. Мөн VIР ангилал гэдэгт нь 2 сая 800 мянган төгрөгөөр ороод 20 сая хүртэл өсгөж авдаг хэмээн иргэдийг хулхидаж байжээ. Мэдээж, дараа дараагийн хүмүүсээ онилохын тулд эхний хэдэн хүмүүстээ бусдын нүдэн дээр мөнгийг нь өсгөж өгдөг байсан гэнэ. Энэ нь илт залилан байсан бөгөөд өөрийнхөө дор хүмүүс элсүүлж, эхлээд орсон хүмүүс нь мөнгөө өсгөж авах зэргээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг байсан аж. Ингэсээр сүүлд орсон хүмүүс нь ямар ч мөнгөгүй болоод хохирч хоцордог байна.

Энэ талаар маркетинг судлаач Д.Чимэддамба хэлэхдээ “Пирамид тогтолцооны луйвруудын хөрөнгө оруулалтынх нь эх үүсвэр нь элсүүлсэн хүнээс авсан мөнгө байдаг. Энэ тогтолцооны хамгийн аюултай зүйл нь сүүлд элссэн хүмүүс юу ч авч чадалгүй хохирч үлддэг. Эхний элссэн хүмүүс хэдэн төгрөг аваад алга болдог. Гэхдээ хууль хяналтын байгууллагынхан олж тогтоодог. Хэзээ ч амар хялбар аргаар мөнгө олддоггүй юм” гэлээ. Одоогийн байдлаар энэ сүлжээгээр хохирсон хүмүүсийн тоо аль хэдийнэ 2000 хол даваад байгаа гэнэ. Хамгийн харамсалтай нь, cap шинийн өмнөхөн “Жи тайм”-ийн сүлжээ бүр галзуурч, өвгөд хөгшдийг хүртэл хулхидсан байгаа юм. Хэдхэн хоногийн дотор мөнгөө , 2-3 дахин өсгөж авна гэж хөөрсөн хөгшчүүл хэдэн сарын тэтгэврээ урьдчилж аваад өгчихсөн нь өнөөдөр олон ахмадуудыг cap шинэдээ хоосон суухад хүргэжээ. Санхүүгийн пирамидтай холбоотой хэрэгт богино хугацаанд маш олон хүн хохирч үлддэг. Ялангуяа гэртээ хүүхэд хараад сууж байгаа эмэгтэйчүүд, оюутнууд, тэтгэврийн насныхан төдийгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн ч сонирхлыг татаж, нас хүйс ялгаварлахгүй хүрээгээ тэлж, олон хүн хохирч үлдээд байна. Гэхдээ энэ хэргийн давуу тал нь хуулийн байгууллага хэр сайн ажилласнаас шалтгаалж, хохирогчид мөнгөө олж авах, эсвэл хохироогч нь ямар нэгэн ял зэмээ хүртдэг.

Харин мөнгө өсгөдөг луйвраас илүүтэй нэгэн сүлжээний луйвар нь “Herbalife” юм. Тус компанийн хийсэн бүтээгдэхүүнийг уугаад л, идээд л санасан хэмжээндээ хүртэл турж, эрүүлждэг гэх тархи угаалтыг хүчтэй хийдэг. Үнэн хэрэгтээ энэ нь хүмүүсийн эрүүлжих, турах сэтгэхүй дээр тоглосон луйвар болохыг олон улс орон баталсан. Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболд энэхүү биологийн идэвхит бүтээгдэхүүний талаар “Пирамидын луйвар болох нь батлагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитой, тэргүүлж буй шинжлэх ухаантай, иргэдээ дээдэлсэн хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээллийг интернэт сайтуудад ил тавьсан байхад манайхан л бие биеэ хуурч, хэрэглэж байгаа нь эмгэнэлтэй байна. Үүнийг хянаж цэгцэлж байх яам тамгын газар нь энэ асуудалд хориг тавиад хүн амынхаа эрүүл мэндийг бодох ёстой атал чимээгүй мэдэн будилаад суудаг. Бүр рекламдахдаа хүртэл хүмүүсийг доромжилж, арав хорин институтийн тийм ийм докторууд хийсэн гэж худлаа ярьдаг. Харин эрдэмтэн мэргэжилтнүүд хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай, хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хориглох тал дээр ажилламаар санагддаг. Манай улсын шинжпэх ухаанч бус төрийн сул дорой бодлогогүй байдлыг далимдуулж байна, Товчхондоо хэлбэл бохир, хар бизнес цэцэглэх хөрс болж байна. Эмч хүнийхээ хувьд би л лав энэ сүлжээний бизнес, тэр тусмаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байгааг таашаадаггүй. Батлагдаагүй бүтээгдэхүүнээр өөрсдийгөө болон хүмүүсийг хордуулж, мөнгөө үрж байх ямар хэрэг байна даа” хэмээн хэдэн жилийн өмнөөс хатуухан сануулж байсан ч өнөөдрийг хүртэл энэ хортой бүтээгдэхүүнийг бүрэн хориглоогүй байна.

Дэлхийн олон улс “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг эх орондоо худалдаалахыг хориглож, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалдаг аж. 2007 онд Швейцарийн Бёрнийн их сургуулийн эрдэмтэд элэгний өвчин, “Herbalife”-ийн бүтээгдэхүүний хооронд ямар хамаарал буйг судалсны дараа хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг сануулсан юм. Ингээд Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-ын эмнэлэгт уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгааг тогтоожээ. Эдгээр өвчтөнүүд бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосон ч хорт хавдар нь даамжирч, хоёр нь нас барсан байна. Ингээд элэгний эсийг хордуулагч бодис агуулдаг хэмээн үзэж хэрэглэхийг хориглосон байдаг. Үүний дараагаар тэргүүлэх эрдэмтдийн баг “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүдэд нарийвчлан судалгаа хийсэн байдаг. 2009 онд Итали, Исланд, Португали зэрэг 12 орны эрдэмтдийн баг элэгний өвчлөлд шууд нөлөөлөхгүй ч ямар ч хяналтгүй хэтрүүлэн хэрэглэх нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулдагийг нотолжээ. Хожим нь 2013 онд Дэлхийн элэгний эмгэг судлалын холбооноос “Herbalife’’-ийн бүтээгдэхүүн элгийг өвчлүүлэх магадлал өндөртэйг дахин сануулж. энэ талаараа эрдэм шинжилгээний баталгаат өгүүлэл бичдэг сэтгүүл дээрээ хүртэл анхааруулан бичиж байжээ. Германы хоол тэжээлийн зөвлөл “Herbalife” компанийн бүтээгдэхүүн нь жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй, дэлхий дээрх хамгийн үнэтэй хүнсний нэмэлт тэжээл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн байдаг. 2013 онд Белыи улсын шүүх “Herbalife” компанийн шууд борлуулалтын хэлбэр нь тус улсын хууль тогтоомжийг зөрчиж буйг ч тогтоожээ. Үүнээс үүдэн Канад, АНУ хувь хүнээр дамжуулан “эрүүл мэндийн гурвалжингийн” бүтээгдэхүүнийг борлуулах нь хууль бус гэж үзжээ. Өнөөдөр ч гэсэн АНУ-ын Худалдааны танхимд “Herbalife’’-тай холбоотой маргаан үргэлжилсээр байгаа. Америкийн хэт таргалалттайгаа тэмцэх гэсэн охид бүсгүйчүүд энэ бүтээгдэхүүнд хууртаж, их хэмжээгээр авч хэрэглэсэн боловч эрүүл мэнд нь эрс доройтжээ.

Иймд олон хэрэглэгч гомдол гаргаснаар, “Herbalife” нь эрүүлжих залуужих ямар ч ид шидгүй төдийгүй харин ч эрүүл мэндээр нь хохироодог болохыг эрүүл мэндийн байгууллагууд баталсан байна. Мөн худалдаалж буй арга нь санхүүгийн луйвар шиг дороо хүн элсүүлбэл өөрөө бүтээгдэхүүн авахдаа хөнгөлөлттэй үнээр худалдаж авдаг нь худалдааны зарчмыг хатуу зөрчсөн гэж АНУ-ын худалдааны танхим үзэж байгаа аж. Одоо яг энэ маргаан үргэлжилсээр байгаа бөгөөд тун удахгүй эцсийн хариу гарна. Гэхдээ мэдээж “Herbalife’’-ийн талд биш гомдол гаргагч хохирсон ард иргэдийн талд гарах магадлал өндөр байгаа юм. Одоогийн байдлаар “Herbalife” компани зарим нэгэн өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч, ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр болоод байгаа. Ийнхүү алхам алхмаар баригдсаар байгаа луйврын сүлжээний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж, монголчуудыг эрүүл мэнд, эдийн засгаар нь хохироож байгааг яаралтай таслан зогсоох хэрэгтэй байна. Манай улсад оруулж ирсэн луйварчид нь Гүржийн иргэн Давид Самадавашили гэгч этгээд байдаг. Мөн ОХУ-ын иргэн Татьяна Давыдова гэгч нь энэ хэргийн хамсаатан юм. Анх Монголд ирэхдээ уранхай цамцтай, бөөн өр ширтэй ирж байсан тэд хэдхэн жилийн дотор хагартлаа баяжиж, Америкт далайн эрэг дээр хаус хүртэл худалдан авав. Харин шанд нь олон арван монголчууд эрүүл мэндээрээ хохироод үлдсэн юм. Хүний эрүүл мэндэд хортой гэдэг нь олон баримтаар батлагддаг энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээс болж, олон монголчууд амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй олон баримт буй. Ойрын жишээ хэлэхэд л, “Herbalife’’-ийг анх Монголд оруулж ирж, энэ талаар баахан сурталчилгааг өөрийн биеэр хийж байсан Ч.Сүрэнхорлоо гэгч эмэггэйн бие өнөөдөр тун тааруу байна. “Herbalife”-aac улбаатай байж болох хоолойны хүнд өвчнөөр өвчилсөн тэрээр өнөөдөр анагаах, шинжлэх ухаанд найдаж яваа аж. Түүнээс гадна манайдаа л нэртэй тамирчин, улсын зэрэг цолтой бөх энэхүү бүтээгдэхүүнийг хэдэн cap хэрэглээд, зүрх нь гэнэт зогссон гэдэг. Өдөр болгон спортоор хичээллэдэг, өвчин хэлдэггүй байсан тамирчин хүний гэнэтийн үхэл юу байв. Мөн гурван жилийн өмнө “Herbalife’’-ийг магтан дуулж байсан, хоол тэжээлийн зөвлөх хэмээх цолыг нь хүртэж явсан тогооч Ж.Октябрь гэнэт учир битүүлгээр нас барсан. Хэрвээ тэдний ярьж тайлбарлаж байсанчлан, “Herbalife” нь үнэхээр хоол тэжээлийн хамгийн шилдэг бүтээгдэхүүн байсан юм бол, бүтээгдэхүүнээ хэрэглээд эрүүлжиж, залууждаг байсан юм бол яагаад гол хэрэглэгч хүмүүс нь ийнхүү гэнэтийн үхлээр ар араасаа явсаар байгаад хариулах хүн өнөө хэр олдохгүй байна.

Нэг хэсэг “Эрүүл, зөв хооллолтын клуб” нэртэйгээр энд тэндхийн булан тохойд байрлаж, бүтээгдэхүүнээ шахдаг байсан “Herbalife’’-ийн багш, зөвлөх нэртэй луйварчид үнэнд гүйцэгдээд ирэнгүүтээ хаягаа хүртэл буулгаж, хаяг нэр усаа “Хатагтай нарын клуб” гэх мэтээр өөрчилж байсан юм. Хамгийн сүүлийн мэдээгээр, “Herbalife’’-ийн худалдааны борлуулалт нь худалдааны зарчмыг илтэд зөрчиж байгаа төдийгүй бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгааг Холбооны мөрдөх товчоо илрүүлж, энэ талаар мөрдлөг шалгалт хийж эхэлсэн байна. Хэдийгээр “Herbalife’’-ийн зүгээс бүтээгдэхүүнээ борлуулахдаа шууд худалдааны зарчмыг баримталдаг гэж байгаа ч мөрдлөгийн явцад маш олон ноцтой зүйлүүд илрүүлж эхэлсэн гэнэ. Энэ бүхнээс хамгийн ноцтой нь бүтээгдэхүүнүүдэд нь ордог орц найрлага нь тодорхой бус, хүний биеийг эрүүлжүүлэх, залуужуулах ямар ч боломжгүй байжээ.

Харин ч бүр ихэнх бүтээгдэхүүнд нь ордог кокаин нь хэрэглэж буй хүмүүсээ донтуулах сөрөг нөлөөтэй болох нь батлагджээ. Хар тамхинд орсон хүн өнөөх л хороо хэрэглэхгүй бол байж яддаг шиг аажим аажмаар биеийг нь дасгасан кокаинаа үгүйлсээр байнгын хэрэглэгч нь болдог байна. Хар тамхи нь хүнийг турааж, хоол унднаас гаргах сөрөг нөлөөтэй бөгөөд энэ үйлдлийг нь ашиглаж, бүтээгдэхүүндээ кокаин хольсноор хүнийг донтуулан, улмаар тураадаг аж. Түүнээс биш “Herbalife’’ -ийн бүтээгдэхүүний найрлагад ургамлын гаралтай ямар ч тураах бодис байхгүй. Үүнээс харахад, “Herbalife” нь турах, эрүүлжих хүсэлтэй хүмүүсийн сонирхол дээр дөрөөлсөн цэвэр луйврын бизнес болох нь батлагдаад байна. Турах хүсэлдээ хэт автсан охид бүсгүйчүүл дээрх бүтээгдэхүүнийг аваад мөнгө төгрөгөөсөө илүүтэй эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ. “Жи тайм” мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүсийг зөвхөн санхүүгээр нь хохироогоод үлдээдэг бол “Herbalife” эрүүл мэнд, санхүү, сүүлдээ бүр амь насаар нь ч хохироож байна. Манай улсад энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирсэн хүмүүсийн ар талд бас л улстөрийнхөн хутгалддаг. “Монгол глобал” гэх компани “Herbalife” компанид байраа түрээслүүлсэн нэртэйгээр хамтран ажилладаг бөгөөд харин энэхүү компаний ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаа байдаг гэх яриа бий. Х.Болормаа нь төрийн бус байгууллагаараа дамжуулан өсвөр насны охидыг вакцинжуулахаар хориотой эм бэлдмэл оруулж ирсэн талаар нэг хэсэг хэвлэлээр шуугьж байсан. Тэгэхээр монголчуудынхаа эрүүл мэндийн боловсрол муу, аливаа зүйлд мухар сүсгээр ханддаг сэтгэлгээн дээр тоглодог “Herbalife’’-ийн жинхэнэ эзэн нь Ерөнхийлөгчийн эхнэр юм биш байгаа.

 

 

ОДОО ЦАГ сонин /2017/03/03/

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (1)

ㅇдоогий (116.127.62.59)

2017.09.26-17:44:12

Жин хасахад ямар ч нөлөөгүй гэдэг нь үнэн гэхдээ турах гэж бгаа хүн өлсөж ядрахаар амин дэмийг нь нөхөж өгдөг байх гэж боддог бас монголчуу