П.Анужингийн байлдан дагуулалт хэрээс хэтэрлээ!

                     

Эрүүл зөв амьдралын хэв маягаас эхлээд иддэг хүнс, хэрэглэдэг бүхнээ хэлэхийн төдий өнөө бүтээгдэхүүн нь bestseller болж байна цаана чинь. Юун маркетингийн ухаан, хол хэвтэнэ. Утгаараа “брэнд” болно гэдгийг П.Анужин батлах шив. Нэг хэсэг нялх биетэй, нам гүм байсан ч ажилдаа шуударч, анхаарлаа бүрэн зориулж утгаар нь эргэн ирж байна. Бүр цаашлаад П.Анужингийн хэрэглэдэг тараг барагтай бол олдохгүйн дээр эхнэрээ гомдоосон эр авдар таргаар аятайхан эвлэрчихэж байгаагаа хүртэл сошиал ертөнцөд зарласан байх жишээний. Ингээд бодохоор энэ цаг үедээ л ялгарч, мандахыг яруу тодоор харуулж, өдрөөс өдөрт “ханш нь өсч” байхад үнэрхэлгүй өөрийн номоо дахин хэвлэсэн байна. 5-н сарын 13-нд болох номын нээлтийн үеэр эрүүл амьдралын зөвлөгөөг харамгүй түгээнэ. Дээр нь тааварлашгүй бэлгүүд ч хүлээж байгаа гэнэ дээ. Тасалбарыг www.ticket.mn болон СТӨ-ний кассаар авч болох юм билээ. Түүгээр ч зогсохгүй тэр өдөр өөрийн нэвтрүүлгээ анх удаа цацна. За ёстой байж болох бүх утгаараа өөрийгөө харуулж буй  П.Анужингийн байлдан дагуулал ширүүхэн эхлэх нь дээ.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (4)

Зочин (202.179.25.0)

2017.05.08-12:24:25

Анужин мацаг ярьсаар дахин гарч ирлээ. Энэ хүүхний ганц мэддэг ярьдаг олныг татах ярианы сэдэв бол мацаг. Анужин их сайхан ярьж чаддаг авъя

(183.81.171.150)

2017.05.08-12:23:43

гарчиг нийтлэл хоёр тэс өөр утгыг агуулж байна. Энэ сэтгүүлч нарыг яана вэ

Эвийдээ энэ сэтгүүлчдийг дахин боловсруулахсан (202.131.238.66)

2017.05.08-12:16:50

Мэдээний гарчиг агуулга хоёр нь хоорондоо огт авцалдахгүй юм. Хэн гээч хөөрхий сэтгүүлч энийг нийтэлсэн юм бол доо.

Өлзий (202.179.31.15)

2017.05.08-12:10:50

Анужингийнх л гэнэ. Үнэндээ эцэг өвгөдийн л ёс заншлыг сануулсан нь гол нууц байгаа юм. Бид гадныхныг дууриагаад хуучнаа мартсанд хамаг гай