С.Зоригийн амь насаа алдсан хэргийг шалгасан дөрвөн хүнийг баривчлан саатуулаад байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллаад хоёр жил өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэхүү хэрэгт ял авсан Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэх мэдээлэл гараад буй.

 

Тус мэдээлэл гараад удаагүй байтал С.Зоригийн амь насаа алдсан хэргийг шалгах ажлын хэсэгт багтаж байсан Тагнуулын Ерөнхий Газрын хоёр ажилтныг 14 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байна.

Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хоёр ажилтныг мөн АТГ-аас саатуулсан тухай мэдээлэл гарсныг албаны эх сурвалжаас тодруулахад "Үнэн" гэлээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)