УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар улс төрийн шинэ нам байгуулж буйгаа зарлалаа

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхлээд байгаа билээ. Ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар улс төрийн шинэ нам байгуулж буйгаа мэдэгдлээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд "Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд шинэ намыг зарлаж байна. Шударга ёсны төлөө өөрийгөө золиослоход бэлэн хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг урьж байна. Бид Монголын хөгжлийн төлөө хамгийн зөв, тодорхой бодлогыг хэрэгжүүлэх болно" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-аас хөөгдсөнөө би бурхны тавилан байсан гэж бодож байна. Шинэ улс төрийн хүчин зохион байгуулах боломжийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна.   

Нам үүсгэн байгуулах хурлыг ойрын хугацаанд зарлан хуралдуулах бөгөөд энэхүү хурлаар намын нэр, дүрэм, үзэл баримтлалыг батлах юм байна. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)