ШИЙДЭМ ОДТОЙ, ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын аравдугаар сарын 24, Буд гариг. Билгийн тооллын 15, Шийдэм одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 7:24 цагт мандан, 17:49 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)