Ам долларыг "галзууруулж" арилжааны банкууд ашиг хийхээр шийджээ...

Монгол банк ам.долларын ханшийг тогтворжуулах, интервенци хийх үүрэг хуулиар хүлээдэг. Тус банкны зүгээс "Бидэнд гурван тэрбум ам.доллар байна, гадаадын хөрөнгө оруулалт тэрбум ам.доллар хүрсэн Гэхдээ юу ч хийхгүй" гэсэн утга бүхий тайлбар хийлээ. Монгол банк 2503 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар дуудлага худалдаа зарласан ч нэг доллар зарласангүй. Арилжааны банкууд 63 сая ам.доллар авах захиалга өгсөн байдаг юм. Төгрөгийн ханш хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 600 шахам төгрөгөөр суларч шатахууны үнэ 25-30 хувиарч өсч гадаад өр 28 тэрбум ам.доллар хүрч хоёр жилийн дотор Засгийн газрын өр 3,5 тэрбум ам.доллараар өсөв. Энэ бол МАН засаг барьсан цагаас үүссэн эдийн засгийн уналт юм.

Ам.долларын ханшийн өсөлт эдийн засагт, уул уурхайд ашигтай гэсэн тархи угаалт явагдаж эхэллээ. Үүн шиг худлаа зүйл үгүй билээ. Гадны хөрөнгө оруулалт багассантай холбоотой ам.долларын ханш өссөн. Арилжааны банкууд бага дунд бизнесийн зээл, орон сууцны зээл олгохгүй болохоор дөрвөн их наяд хуримтлагдсан. Тэр мөнгө банкны эздийнх биш иргэдийн хадгаламж учраас цаг ямагт сэгсэрч хүүлж байхгүй банкууд дампуурна. Энэ утгаараа банкууд дампуурахгүйн тулд гадуур байгаа ам.долларын татан авч хомсдол үүсгэн мөнгө хүүлэх гэж оролдоно. Тэгэхээр ам.долларын ханш оны өмнөхөн 3000 төгрөг даваад явчихна. Нүүрсний зах зээлийн төлөвт бууралт ажиглагдаж зэсийн баяжмал валют олдог ганц экспорт хэвээрээ үлдэнэ. Гаднаас худалдан авдаг зах зээлтэй Монгол Улсын хувьд цалин тэтгэвэр нэмэгдлээ ч ам.доллар, шатахууны үнийн өсөлтөөс үүдэн амжиргааны түвшин, худалдан авах чадвар буурах нь тодорхой болжээ. Монгол банк цаг ямагт ард түмнийхээ эсрэг, арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж ирсэн билээ. Ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь Монгол банкны удирдлага ам.долларын ханшийг "туйлуулж" арилжааны банкуудыг "туйлшруулж" ард иргэдийг "туйлдуулах" бодлого барьж байгаа "сэлэмт" Хүрэлсүх та харж байна уу...

Б.Жаргалсайхан

 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)