Австралийн дэлгүүрүүд зүү зарахаа зогсоов

Австралийн дэлгүүрүүдэд зарагдаж байгаа гүзээлзгэнэд зүү хийх хорлон сүйтгэх ажиллагаа илрээд 10 гаруй хонож байна.

 

Одоо тус улс орон даяар гэмт этгээдийг эрэн сурвалжилж, өнгөрсөн долоо хоногт иргэдийг гүзээлзгэнэ идэхээсээ өмнө зүсэж шалгаж байх анхааруулга гаргажээ.

Тэгвэл өнөөдөр Австралийн томоохон супермаркетын сүлжээ Woolworths лангуун дээр борлуулж байгаа оёдлын зүүнүүдээ түр хугацаанд хураах арга хэмжээ авсан байна.

Одоогийн хуулиар уг этгээд баригдвал 10 жил шоронд хоригдох ял эдлэхээр байгаа юм. 

Күинсландын захиргаа гэмт этгээдийг олоход тусалсан хүнд $75,000-ын шагнал амласан бол Нью Соут Уэлс мужийн захиргаа $100,000-ыг амласан байна.

Энэхүү хорлон сүйтгэх ажиллагааны үр дүнд гүзээлзгэний борлуулалт муудаж, орон нутгийн фермерүүд их хэмжээний хохирол хүлээгээд байгаа юм. Гэмт этгээд ямар зорилгоор ийм хэрэг үйлдэж байгаа нь одоогоор нууц хэвээр байна.

 

Эх сурвалж: AFP

 

 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)