Беларусын гоо бүсгүй титмийн эзэн боллоо

Тэргэнцэртэй гоо бүсгүй шалгаруулах анхны олон улсын тэмцээнийг Польшийн Варшав хотноо зохион байгуулжээ. Тэмцээнийг зохион байгуулагчид тэргэнцэртэй иргэдийн талаарх хүмүүсийн ойлголт, хандлагыг өөрчлөхийг зорьсон байна. Бямба гаригийн үдэш болсон тэмцээнд Беларусын гоо бүсгүй титмийн эзэн болж, Өмнөд Африк, Польшийн үзэсгэлэнт бүсгүйчүүд удаах байруудад шалгарчээ.

Гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулагч Польшийн “Only One” сангийн тэргүүн хэлэхдээ “хөгжлийн бэрхшээл хүний чадамжийг зогсоож чадахгүй” хэмээжээ. Тус санг хөгжлийн бэрхшээлтэй хоёр эмэгтэй үүсгэн байгуулсан аж. Тэмцээнийг Варшав хотын захиргаанаас хамтран зохион байгуулж, цаашид олон улсад дэлгэрүүлэхээр зорьжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)