Б.ШҮХЭРТ: Бидэнд их хөрөнгө байна. Зөв зарцуулахад банкны шинэчлэл л нэн чухал

Монгол банкны шинэ Ерөнхийлөгч банкны системд мөрдөгдөж буй хууль журмыг шинэчлэн сайжруулахыг зорилго болгож байгаа нь илт харагдах боллоо.

Өнгөрсөн дөрвөн жилд Монгол банк хараат бус байдлаа алдаж, мөнгөний бодлогоор дамжуулан төгрөгийн болон инфляцийг тогтвортой түвшинд байлгах үндсэн зорилтоо умартан арилжааны банк, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай хэтэрхий хутгалдаж, улс орны эдийн засгийг гүнзгий хямралд оруулж туйлдуулахыг үндсэн зорилгоо болгосон гэлтэй хууль бус алхамуудыг хийж ирсэн байдаг.

Тухайлбал: Монгол банкны Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар, аж ахуйн яамдтай хамтран “Санамж бичиг” дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж эрх үүрэг хүлээсэн байдаг. Үүнээс улбаалан банкуудын зээлийн удирдлага алдагдаж, зөвхөн хүүгээр орлогоо нэмэгдүүлэх тал руу туйлшарсан байх юм.

Иймд зөвхөн банкны систем төдийгүй банк, санхүү, хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь хамруулсан цогц шинэчлэлт реформ хийх шаардлагатай зүй ёсоор тулсан хэрэг.

Тиймээс Монгол улсын “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийг өөрчлөн гурван тусгайлсан хууль болгон шинэчлэх хэрэгтэй болж байна. Үүнд:

  1. Монгол улсын үндэсний төлбөр тооцоог цэгцлэх хүрээнд

Монгол банк удирдан зохион байгуулах хяналт тавих, төлбөрийн вексель аккредтив шилжүүлэх харилцагчийн зөвшөөрөлтэйгөөр дебит гүйлгээ хийх (төгрөгийн карт) зэрэг тооцооны хэлбэрийг өргөн хэрэглэж, бэлэн мөнгөний гүйлгээг хязгаарлах, авах шимтгэлийг тооцооны хэлбэрээр ялгавартай зохицуулах, харилцагчын эрх ашгийг хамгаалахаар хуульчлах;

  1. Зээлийн үйл ажиллагааны тухайд

Орлого үр дүнгээр урт богино хугацаанд эргэн төлөх, зориулалт-хэмжээ, хүү гэсэн харилцан уялдсан 4 нөхцөлөөр сул чөлөөт хөрөнгийг, “бараа-эд хөрөнгө” мэт худалдах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх. Ингэхийн тулд;

  • Богино хугацаатай зээлийг 1-1.5 жил 12-18 сараар, зориулалтыг нь судалж, хэмжээ, орлогоор эргэн төлөх хугацаа, эдгээрт харилцан уялдаж бодогдох хүүний дээд, доод  хязгаар тогтоож хуульчлах
  • Урт хугацаатай зээлд: Орлого, үр ашиг, эргэн төлөгдөх хугацаа, бодогдох хүүг хамарсан тооцоолол (норматив-урьд байсан) шалгуур боловсруулж хуульчлах
  • Энэхүү тооцоолол шалгуураар олгох зээлийн зориулалт, хэмжээ, эргэн төлөгдөх хугацаа, хүүний хувь хэмжээг тодорхойлж, төлбөр эхлэх хугацаа, хүүний урамшуулал тусгагдсан байх
  • Засгийн газрын шийдвэрээр ТЭЗҮ боловсруулж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр (улсын төсөв, зээлийн болон бусад хөрөнгөөр хоршин санхүүжүүлэх)-ийг Монгол улсын хөгжлийн банк хариуцаж үйл ажиллагааг нь дагалдуулж санхүүжилтын хяналт тавихаар хуульчлах явдал болно.
  1. Мөнгөн хадгаламж, сангийн үйл ажиллагааны тухайд

Сүүлийн жилүүдэд Нийгмийн даатгалын, Сум хөгжүүлэх, Хүний хөгжил, Тэтгэвэр хандив гээд олон сангийн хөрөнгө бий болгожээ. Эдгээр сангийн нэг өдрийн чөлөөт үлдэгдэл олгох зээлийн эх үүсвэрт чухал үүрэгтэй тул тооцоолох шаардлагатай болж байна. Уг нь сангууд нэгдмэл байх тусмаа үйл ажиллагаа нь цэгцтэй, нөлөөлөл үр дүн өндөртэй, мөнгөн хуримтлалын чухал хувилбар билээ. Төрөл бүрийн сангийн хөрөнгийг, мөнгөн хадгаламжийн нэгэн адилаар хуульчлах хэрэгтэй юм.

Энэхүү реформын эхний ээлжинд зээл, санхүү, хөрөнгийн зах зээлд үйлчлэх хадгаламж, харилцах, хуримтлалын олон төрлийн сан болон банкны зээл, татвар, шимтгэл, хувьцаа, бонд зэрэг хөшүүрэг тэдгээрийн хүүгийн хувь хэмжээг нэгтгэн судалж тэнцвэржүүлбэл зохино.

Өнөөгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хадгаламж, харилцах, сан болон зээлийн хүүг өндөр түвшинд хүргэсэн нь 1990-1993 оны үнийн чөлөөлөлт, мөнгөний маштабын өөрчлөлт, барааны хомсдолоос үүдэлтэй юм. 1990 он гэхэд харилцах хадгаламжийн үлдэгдэл 1831,0 сая төгрөг хүрч, Монголын хүн амын ¼ хувь буюу 540,0 мянган иргэн банкинд 726,0 сая төгрөгийн хадгаламж эзэмшиж байлаа. Харин шилжилтийн энэ үед өргөн хэрэглээний бараа нь байсангүй. Үйлдвэр, байгууллага, иргэд, банкинд болон өөрт байгаа мөнгөө солиулж гадаад паспортын туслалцаатайгаар үйлдвэр үйлчилгээг орхин, ихэвчлэн хоёр хөршөөс бараа зөөж, мухлаг дэлгүүр байгуулан, импортлогч орон болгосон төдийгүй үнийн өсөлт дагасан хадгаламж, зээлийн өндөр хүү тогтоогдсон болно. Энэ үед Монгол улсын төр засгийн мөнгөний бодлого алдагдаж, зах зээлд зөнд нь даатгаснаар хэрэглээний барааны үйлдвэрийн ажилчид, арилжагч-наймаачин болж, хаягдал төмөр экспортлох, өмч хувьчлах санаачлагаар үйлдвэр эзэнгүйдэж тухайн үеийн хэллэгээр Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж хэзээ оч үсрэх хүлээлтгүй болсон байв.

Шинэ тутам үүссэн арилжааны банкууд эх үүсвэрийн хуримтлалтай болохын тулд хадгаламжид өндөр хүү зарлан хоорондоо өрсөлдөж хадгаламжийн хүү өнөөг хүртэл ямар ч өөрчлөлтгүйгээр өсгөсөөр ирэв. Энэхүү механик өсөлтийг дагаж дээд түвшинд хүрсэн зээлийн хүүг бууруулах асуудал нь хадгаламж, харилцах сангийн хүүтэй шууд холбогдоно. Зээлийн өндөр хүүний хэмжээгээр татварын өмнөх орлогоос хасч тооцоолох нь бүтээгдэхүүний өртгийг өндөрсгөж, орлого үр дүнтэй ажиллах боломжийг алдагдуулж байна.

Монгол банкны мэргэжилтнүүд “Зээлийн өндөр хүүний оньсого тайлах нь” судалгаагаар арилжааны банкуудын зарласан зээлийн хүү 2009-2010 онд 20-24%, харин эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд (2011-2013 он) буурч 11,6-15,5 хувьд хэлбэлзэж байжээ. Банкуудад бодитой төлөгдсөн зээлийн дундаж хүү (2008-2016 он) 14 орчим хувь, үүнээс харилцах хадгаламжийн (депозит) хүүд 8,5 хувийг төлсөн байна. Банкуудын зарласан хүүнээс авч чадаж байгаа нь 5 нэгж хувиар доогуур байв. Зээлийн гэрээнд тусгагдсан хүүгийн хувь хэмжээг өөрчлөх нь банкуудад авилга, хээл хахуультай холбогдож болох хардлага төрүүлнэ.

Бодит байдал дээр хадгаламж, харилцах сангуудын өнөөгийн дундаж хүүг 1.4-4.3 дахин бууруулбал зээлд 4-6 ба 8-10%-ийн хүү бодогдох боломжтой болох юм. Гэхдээ зээлийн зориулалт банкны төрөлжилтөөс хамаарч хүүний доод, дээд хязгаар тогтоогдож арилжааны зориулалтад өнөөгийн хувь хэмжээг хадгалвал импортод шахалт үзүүлэх нь дамжиггүй.

Судлаачид: Хөрөнгийн захын идэвхжил сул, импортын эзлэх хувь өндөр, макро эдийн засгийн өнөөгийн төлөвийг үндэслэл болгож зээлийн хүүг бууруулах боломжгүйг тэмдэглэжээ. Тэгвэл арилжааны банкуудаас олгож буй зээл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухайлбал: Экспортыг нэмэгдүүлэх улсын эдийн засгийг өсгөхөд хэрхэн нөлөөлж байгааг тэд судалж үнэлэлт-дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь ноцтой алдаа болж байна. Банкны мэргэжилтнүүдийн тодорхойлсноор (1991-1993 он) шинэ тогтолцоо (1994-2000 он) хөгжлийн, их хүндэрлүүдийн үе гэж үздэг. Тэгвэл шинэ тогтолцоо, хүндрэлийн үед тогтсон зээл болон хуримтлалын бүтээгдэхүүний үнэ болох хүүг хэвээр нь үргэлжлүүлээд байх уу? эсвэл реформын өөрчлөлт хийх үү? гэсэн асуудалтай тулгарч байна. Судалгаанаас үзэхэд ДНБ 2011-2016 онуудад 17,3-3,1% өрхийн дундаж орлого 2014 оны 1 дүгээр улиралаас эхлэн 11 улирал дараалан 2016 оны III улиралд 10,9% тус тус буурч ажилгүйдэл дээрх хугацаанд 7,0-11,6%=д хүрснээр тодорхойлогдож байна. Бидэнд байгаа үзүүлэлтээр арилжааны 14 банкнаас тогтмол идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг (Хаан банк, ХХБанк, Голомт, Хас, Улаанбаатар банк) таван банк 2012 онд 189,3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2014 онд 279,7-д хүрч 1,6%-иар өссөн байна. 2016 оны байдлаар зээлийн эх үүсвэр 22,4 их наяд, үүнээс хадгаламж 8, харилцах 2,8 их наяд хөрөнгийн зах зээлийн 90 гаруй хувийг арилжааны банкууд эзэмшиж ноёрхлоо тогтоосон байна.

Зээлийн эх үүсвэрт тооцогдож буй хөрөнгө улсын нэгдсэн төсвийн орлогын урьдчилсан 2016 оны гүйцэтгэлээс 2,4 дахин их байна. Энэ их хөрөнгийг бид өгөөжтэй ашиглаж чадаж байна уу? Цаашид өгөөжтэй ашиглаж чадах уу?

Банкуудын иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож буй зээл өрхийн орлого өсгөх үйлдвэрлэл эрхлэх ажилтай-орлоготой болох шинэ технологи, инноваци шинжлэх ухааны ололт нэвтрүлэхэд ямар ч хүртээлгүй, зөвхөн зээлийн хүүгээр банк өөрийнхөө орлогыг өсгөхөд үйлчилж байгаа нь дээрх ноёрхолын гаж тогтолцоог илэрхийлж байгаа юм.

Олгож буй зээлийг ангилалаар нь авч үзвэл 72,5 хувийг үйлдвэрлэлийн бус худалдаа арилжаа, цалин, тэтгэвэр зэрэг хэрэглээний зориулалтаар олгож байгаа нь цаашид хуримтлал бий болгох, өсгөх боломж хязгаарлагдмал байсаар байхад бодлогоор нөлөөлж байна. Хүнээр бол арилжааны банкуудын аминч чанарын илэрхийлэл болж байна.

Тухайлбал: Иргэний сарын орлого нэг сая төгрөг гэвэл авто машин (хуучин) худалдаж авахад жилийн 18%-ийн хүүтэй, 3,0 сая төгрөгийн зээлийг 5 сарын хугацаатай олгоход хүүгийн хамт сард 627,0 мянган төгрөгөөр төлбөр гүйцэтгэж өөрт нь 373,0 мянган төгрөг үлдэж буй нь аж төрөхөд бэрхшээл учруулахаас өөр дэм, дэмжлэг болж чадахгүй байгаа юм.

Хуучин машин авсан өдрөөс эхлэн үйлчлэх шатахуун сэлбэгийн зардлын үрлэгийг энд оруулж тооцсонгүй.

Өөр нэг жишээ авъя! Манай нэг шинэ тулгар аж ахуйн нэгж Хаан банкны санхүүжилтээр бүтээгдэхүүнээ импортлох (Эрдэнэт, УБҮ), экспортлох боломжтой айл өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ:  Монголын химийн анхны шинэ үйлдвэрийг түүхийн эдийн нь дэргэд Төв аймгийн Цээл сумын нутагт ашиглалтад оруулжээ. Эргэлтийн хөрөнгө, зарим шат дамжлагын шаардлагатай тоног төхөөрөмж авахад хөрөнгө нэмж олгогдоогүйгээс сул зогсож оролцогч талууд улмаар улс хохирсоор байгааг Хаан банкны мэргэжилтнүүд судлан эцсийн үр дүнд хүргэвэл зохино. Богино хугацаанд баригдаж, үр ашгаа өгөх шинэ үйлдвэрийг хүлээхгүйгээр, химийн анхны үйлдвэрээ, хэрэглэгч Эрдэнэт Уулын баяжуулах үйлдвэрт харъяалуулж зардал хямдруулан, дутагдаж буй хөрөнгийг иргэдийн хувь хөрөнгөөр санхүүжүүлж, Уулын баяжуулах үйлдвэрийн хувьцааны зарим хэсгийг хөрөнгө оруулагчдад эзэмшүүлсэнээр үнэт цаасны зах зээлийг сурталчлах бодит амьд жишээ болгож болмоор санагдана. Монголын химич, технологи инженер, эдийн засагч, хадгаламж сангийн эзэд нэгдэж оюун бодлоо дайчлан химийн анхныхаа үйлдвэрийг хэвийн ажиллагаатай болгож эдийн засгийн хүндэрлээс гарахад хамтран ажиллахыг уриалж байна. Энэ мэт жишээ арвин байх гэж бодож байна. Миний мэдэхийн Бага хангайн мах боловсруулах, Улаанбаатарын том шир, Дарханы силикат тоосгоны шинэчлэл зэрэг сул зогсож, шийдвэрлэх асуудал хүлээгдсэн олон үйлдвэр бий.

Дээрх хоёр нийтлэг жишээнээс үзэхэд банкууд бизнес, аж ахуйн нэгжид хүүний дарамт үзүүлдэг, эхлүүлээд дутуу орхидог, эргэлтийн хөрөнгөөр гачигдуулдаг зэрэг найдвартай бус үйлчилгээтэйг тодорхойлж байна. Дотоодын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан шинэ үйлдвэрийг дэмжиж хүчин чадлыг нь бүрэн дүүрэн ашиглах, борлуулалтад нь анхаарсан төр засгийн оновчтой бодлого зохицуулалт үнэхээр дутагдаж байна. Сүүлийн жилүүдэд барилгын цемент, базальт, хийт бетон зэрэг мах-сүү, гурлын шинэ үйлдвэрүүд ихэвчлэн өөрийн болон зээлийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсныг дурдах нь зүйтэй байх.

Эдгээр үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгийг өнөөгийн өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлбэл бүтээгдэхүүний өртөг өндөржиж алдагдалтай ажиллах, эсвэл сул зогсоход хүргэж буй нь нэн ойлгомжтой.

Судалгаанд оролцогч иргэдийн 41% нь орлогоос давсан зардлаа банкнаас зээл авч нөхдөг, 68% нь зээлийн хүү өндөр, хугацаа богино 53% нь мөнгөн хуримтлал огт байхгүйг санал болгосон нь зээлийн үйл ажиллагаа ямар түвшинд байгааг тодорхойлно.

Макро эдийн засгийн үзүүлэлт, үнэлэмж буурсан 2013-2014 онуудад иргэн аж ахуйн нэгжийн мөнгөн хадгаламж (харилцах) 30-40%-иар өссөн нь үнэ тогтворжуулахад олгосон хөрөнгийг, эсвэл оффшор бүсээс хадгаламж татаж хуримтлал өсгөсөн хардлага төрүүлж байна. Шалгаж магадлах л хэрэгтэй. Практикт ийм огцом өсөлт гардаггүй. Иргэдийн хадгаламж, харилцахаас 2,8 дахин их байгаа нь хадгаламжийн хүү өндөртэй шууд холбоотой.

            Монголчууд бид зах зээлд аж үйлдвэржсэн орон хүлээж авсан. Монгол улс аж үйлдвэрийг уламжлалд тулгуурлан 1931 оноос үүсгэн 1934 онд аж үйлдвэрийн комбинатыг ашиглалтад оруулсан түүхэн эхлэлтэй. 1970-1990 оны 20 жилд гадаадын хөрөнгө оруулалтыг, банкны урт хугацаатай зээлтэй хоршиж, санхүүжилтын хяналт тогтоон олон шинэ үйлдвэр барьж байгуулахаас гадна шинэчилж өргөтгөснөөр хөдсөн дээлээ нэхий савхиар, цэмбэ нэхмэл, сүлжмэл, ноолууран хувцас, савхи-эсгий гутал, мах-гурил сүүн бүтээгдэхүүнээр эх орныхоо зарим хэрэгцээг хангаж байлаа.

Дотоодын хөрөнгө оруулалтын ¼ %-ийг банкны урт хугацаатай зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж аж үйлдвэржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, туршлага хуримтлагдсан арвин жишээ бидэнд бий билээ. Сул чөлөөт хөрөнгийг тооцооны аргаар төвлөрүүлж, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулалтаас хамаарч жилийн 2-4%, хугацаа хэтрүүлэхэд 6-8%-ийн хүү бодогддог, хүчин чадлын эзэмшилтээр урамшуулал олгодог байв. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд орон байр, хамгаалалт боловсон хүчнээр бэхжиж, олон улсад бонд гаргах, төлбөр тооцоог шуурхай барагдуулах, төрөл бүрийн карт зэрэг шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, шилдэгээр тодорч байгаа ч харилцагчаа тогтвортой, орлого үр дүнтэй ажиллуулах, улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа эсэх нь судлагдахгүй байна. Үйлдвэр үйчилгээний бизнес эрхлээд банкыг бэхжүүлж, өөрсдөө өндөр хүүнд сөхөрнө. Тэгээд ч банкууд энэхүү байдалд судалгаа хийж оновчтой арга хэмжээ авахын оронд хүчний болон хуулийн байгууллагад хандаж сүр хүчийг үзүүлэх нь олонтоо. Одоо банкуудыг тэтгэснээр улс орон хөгжихгүй болох нь иргэд аж ахуйн нэгжүүдэд бүрэн ойлгогдсон. Улс өөрөө ойлгох л үлдээд байна. Банкны зээлгүйгээр үйл ажиллагааг тогтмол эрхлэх боломжгүй. Иргэдийн хооронд ч зээлэх, төлөх үйл ажиллагаа байнга үүснэ. Оролцогч талуудын үйл ажиллагааны тэнцвэр хангасан зээл нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тооцоололд суралцах, ёс суртахууны хүмүүжил, бүтээн байгуулалтад өндөр сургамж, урам зориг итгэл үлдээдэг хөшүүрэг мөн. Саяхан мэдээллийн сангаас хандалтыг хязгаарлаж, идэвхжүүлсэн байна.

Дээрх судалгааг нэгтгэн дүгнэвэл:

Бидэнд их хөрөнгө байна. Хямралын эхэн үед энэ их хөрөнгөө зохистойгоор ашиглан эдийн засгаа тэлэх ёстой юм. Энэ хөрөнгө, эдийн засгийн үзүүлэлтийн өсөлт-бууралт санхүүгийн хямралаас үл хамааран өсдөг тогтвортой үлдэгдэлтэй байдаг юм байна. Өнөөгийн байдлаар хадгаламж, харилцахын үлдэгдэл 10,8 их наяд хүрсэн байна шүү! Энэ их хөрөнгийг бид өндөр хүүгээр босгосон байна. Тэгээд ч төр засаг, иргэдийн мөнгөн хадгаламжийг баталгаажуулж хамгаалалтад авсан. Өндөр хүүгээр босгосон хөрөнгийг эргэлтэд оруулах гэхээр мөнөөх зээлийн өндөр хүү зүүгдээд орлого болон үр өгөөж үүсгэхгүй байна. Яг л ашиг шим багатай малын тоо, толгойн өсөлт шиг болоод байна. Хөрөнгө өгөөжгүй байлгахыг “Итгэлт-баян” онож хэлсэн байдаг. Хадгаламж, харилцах хуримтлалд (сан) жилд 2-4% урамшуулалын хэлбэрээр 6%-ийн хүү бодогдоход хангалттай. Хөрөнгийг өөрөөр нь өсгөж үржүүлэх бус үйлдвэрлэлээр дамжуулвал улс орон хөгжинө. Хадгаламж хуримтлалын хүү 8,5% үнэмшлэлгүй өндөр байгааг ашиглан төгрөгийн ханш уналттай энэ үед өсөлтийг валют бий болгох магадлалтай. Валютын ханшны зарим үеийн хөөрөгдөлд, арилжааны цэг, банк оролцсон мэдээлэл хэвлэлээр гардгийг бид анхаарахгүй байж болохгүй.

Иймд хадгаламж, хуримтлалын (сан) хүүг бодлогоор зохицуулан 2;4-6%-д авчрах хэрэгтэй байна. Яаж вэ? гэвэл үү?

1. Бодит өсөлт мөн эсэх, хадгаламжийн нийт дүнд 100 сая, 500 сая тэрбум хүртэлх хадгаламжийн эзлэх хувь хэмжээг судалж дагаж мөрдөж буй хуульд нийцүүлэн хүүний ялгавартай хувь хэмжээг тогтоож хуульчлах;

2. Өнөөдрийн сонин болон Монгол улсын гавъяат эдийн засагч Б.Осоргарав нөхдийн хамт “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалга гарган өргөн олны талархал хүлээн дэмжигдэж байгаа билээ.

  1. Эх орон, тусгаар тогтнолын төлөөх хандивт Монгол хүн бүр боломжоороо оролцож, хадгаламж, мөн түүний хүүний өсөлт, хувьцааны ногдлыг тооцож хандивлах;

б) ТЭЗҮ-ээр орлого үр ашигтай нь тогтоогдсон шинэ төсөл хөтөлбөр (хөрөнгө оруулалт)-ийн санхүүжилтийн, эх үүсвэрт иргэд, аж ахуйн нэгжүүд нэгдэж хадгаламжийг зээлдүүлэх;

3. Хадгаламжийн хүүнд ялгавартай татвар ногдуулж мөрдүүлэх зэрэг болно.

Хадгаламж хуримтлал (сан)-д ногдох хүүний хувь хэмжээг, татвар шимтгэл, хувьцаа, бондынхтой харилцан уялдуулж тогтоосноор банкуудын депозитын зарлага буурах, зээлийн хүүний өөрчлөлтөөр төсөвт орлого нэмэгдэнэ.

Өнөөгийн банкууд зээлийн гэрээний хэвлэмэл маягтуудыг зээлдэгчид өгч хүүний хувь хэмжээ, барьцаа баталгааг голчлохоос бус зээлийн зориулалт хэмжээ, эргэн төлөгдөх хугацаа, орлого үр дүнд анхаарал хандуулдаггүйгээр үл барам, хамтран судалж зээл олгосон хэрнээ эрсдэл хүлээхэд ямар ч хариуцлага хүлээдэггүй, зээлдэгч л дангаараа буруутан болдог гаж тогтолцоог халах хэрэгтэй байна. Зээлийн үйл ажиллагаанд банкуудын сонгон шалгаруулах тооцололд болон орлого үр дүнгээр судалгаа хийж дүгнэлт гаргах, буруутай үйлдэлд хариуцлага харилцан хүлээхээр хуульчлах хэрэгтэй байна. Энэ нь зээлийн үйл ажиллагааны сонголт, үр дүнд чанарын өөрчлөлт авчрах болно.

Хадгаламж хуримтлал (сан)-д ногдох хүүг цэгцэлсэнээр банкны урт, богино хугацаат зээлийн хүүний хувь хэмжээг 4-6%, арилжаа (импорт) хэрэглээний зориулалт болон хугацаа хэтэрсэн зээлд 8-10% байхаар хуульчилвал зээлийн үйл ажиллагаа харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд харилцан нийлэмжтэй байх болно.

Банкуудын зээлийн үйл ажиллагаанд зориулалтын ялгавар тогтоож төрөлжүүлэх:  

  • Инновацид суурилсан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арга хэмжээ;
  • Сонголт шалгуурын тооцооллоор орлого, үр дүнтэй болгох нь нотлогдсон жижиг дунд үйлдвэр арга хэмжээ;
  • Шинжлэх ухааны ололт. Шинэ технологи нэвтрүүлэх, экспортын зориулалттай бүтээгдэхүүний үйлдвэр, арга хэмжээ;
  • Эрчимжсэн мал аж ахуй, амьтад (гахай, тахиа, туулай) газар тариалан эрхлэх арга хэмжээ;
  • Органик бүтээгдэхүүн болон олон улсын стандартын чанар хангах үйлдвэрлэл, арга хэмжээ, шинэчлэл өргөтгөл;
  • Олгох зээлийн сонголт шалгуур тооцооллыг хангасан бусад арга хэмжээ гэсэн зориулалтаар арилжааны банкуудыг төрөлжүүлж, үйл ажиллагааг нь дээрх зориулалтын зээлийн үр дүнгээр тодорхойлж байх;

Мөн банкуудын өмчлөлийг судалж дээрх зориулалтад нийцүүлэн нийтлэг өмчтэй (хоршоолсон, хувьцаа гэх мэт) болгох, зориулалтаар авсан зээлийг бүрэн төлж дуустал зээлдэгч нь өөр банктай харилцаа үүсгэхийг хориглож хуульчлах. Нийтийн өмчлөлтэй банк байхгүй. Зарим эдийн засагчдын санаачилсан (Ч.Ганхуяг) “Хөрөнгө оруулагч үндэстэн” төсөл нийтээр хэрхэн өмчилж болохыг харуулав.

Үргэлжлэл бий...

 

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.ШҮХЭРТ                 

 

&nbs

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (1)

Smart (197.210.173.97)

2017.07.27-12:13:26

Сайн байна уу Sir / Madam. Миний нэрийг Элизабет Линда АНУ-ын Нэгдсэн Улсын иргэний гэр бүлийн 4 хүүхэдтэй бол би өөрийн Хоосон картаа хэрхэн яаж