Connect with us

Токио-2020 олимпийн албан ёсны цагийг зогсоожээ

Токио-2020 олимпийн албан ёсны цагийг зогсоолоо

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах нар өчигдөр/2020.03.24/ гаргасан. Тэгвэл олимпийг хойшлуулахтай холбоотой ажлуудыг Япон улсад хэрэгжүүлээд эхэлжээ.

Эхний ээлжинд Токио-2020 олимпийн галт бамбарын буухиа аялалыг цуцаллаа. Энэ сарын 26-нд буюу маргаашнаас Фүкүшимагаас гараагаа эхлүүлэн 121 дэх өдрөө буюу долдугаар сарын 24-нд Токио хотын “Шинэ үндэсний цэнгэлдэх”-д хүрэлцэн ирэх ёстой байсан аялал ийнхүү нэг жилээр хойшилж байна.

Дараагийн алхам нь олимпийн наамын албан ёсны цагийг зогсоолоо. Энэхүү цаг дээр олимпийн наадмын эхлэх өдрийг хүртэлх цаг минут секунд бүрийг алдалгүй үзүүлдэг байсан юм. Гэвч тус цаг нь гуравдугаар сарын 25-нд албан ёсоор зогсчээ.

 

Трэнд