Connect with us

Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл намынхан /ШИНЭ/ мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Хоосон улстөржилт биш мэргэжлийн байгууллагуудын судалгаа шинжилгээ дүгнэлт дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулна гэдгээ тунхагласан Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл намынхан /ШИНЭ/ өнгөрсөн оноос хойш мэргэжлийн холбоодын төлөөлтэй уулзаж харилцан санал солилцож явсаар өнөөдөр албан ёсоор Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/ болон Мэргэжлийн холбоод Монголд анх удаа хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол төрийн бодлогыг мэргэжлийн удирдлага, мэргэжлийн бодлогоор хангах санамж бичиг зурах албан ёсны арга хэмжээнд Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл намыг /ШИНЭ/ төлөөлж намын дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Төв зөвлөлийн дарга Лу.Болд, Мэргэжлийн холбоодын гүйцэтгэх захиралууд оролцов.

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Монголын зохион бүтээгчдийн холбоо, Хог хаягдалыг дахин боловсруулах үйлдвэрлэгчдийн холбоо, Уул уурхайн маркетшеруудын холбоо, Малчдын холбоо, Төмөрлөг, машин үйлдвэрлэл, инженерийн ассоциаци ийнхүү Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/намынхантай хамтран ажиллахаар болж байгаа юм.

Яг энэ цаг үед УИХ дээр мэргэжлийн холбоодын тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэхүү хуулийн төсөл дээр Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/намынхан нэлээд идэвхитэй санаачлага гарган  оролцож байгаа ба мэргэжлийн холбоодтой санамж бичиг үйлдсэн нь цагаа олсон явдал боллоо.

Ийнхүү Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/намынхан болон Мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны дүнд эрүүл мэндийн салбарыг эмч нар нь, боловсролын салбарыг багш нар, аж үйлдвэрийн салбарыг инженерүүд нь удирддаг болох цаг удахгүй ирнэ биз ээ!!!

АТГ.МН

Трэнд