Connect with us

Нийслэлийн засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/346 дугаартай Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай А/346 дугаартай захирамжийн дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын 99 хороодын нутаг нэвсгэрт сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт болон угаарын хийн хордлогоос сэргийлэх ажилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын А/38 дугаар тушаалаар 111 улсын /ахлах/ байцаагчид хяналт тавин ажиллаж байна.

Хяналт шалгалтын дүн мэдээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 7 хоног бүр хүргүүлж байгаа бөгөөд Таван толгой түлш ХХК-д бүсийн улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүллээ. Угаарын хийн мэдрэгчийг зөв байрлуулах, зөв ашиглах талаар дээрх хороодын иргэний танхимд сургалт зохион байгуулж, зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байна.

Эх сурвалж: НМХГ

Трэнд