Connect with us

АН-ын ҮБХ-ны гишүүд “урилгаар” нэр дэвшигчдийг эсэргүүцээд дийлсэнгүй

Маргааш буюу бямба гаригт хуралдах АН-ын ҮБХ-ны хурлаар 2020 оны УИХ-д нэр дэвшигчдээ батламжлах тов зарлагдаад байгаа. Үүнтэй зэрэгцээд энэ намд урилга заллагаар нэр дэвших эрхээ “ногоон гэрлээр” авч буй 10 хүнийг өчигдөр хүчээр ҮБХ-ны гишүүн болгожээ. С.Эрдэнэ даргын хэлснээр зайлшгүй шаардлагаар тэднийг өрсөлдөгчгүйгээр ҮБХ-д оруулна гэж тушаажээ.

АН-ын ҮБХ-гы гишүүдийн гуравны нэг нь жил бүр ротацийн сонгуулиар шинэчлэгддэг. Харин энэ удаад “урилгаар орогсод” ямар ч ротаци, өрсөлдөөнгүйгээр ҮБХ-ны гишүүн боллоо.  Учир нь АН-ын мөрдөж буй дүрмээр ҮБХ-ны гишүүд нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй. Тиймээс ч С.Эрдэнэ сонгуулийн жил эхэлмэгц ҮБХ-ны гишүүддээ 100 саяын дэнчингийн босго тогтоон “сонгон шалгаруулалт” явуулж эхэлсэн. 

Энэ шалгаруулалтад эцсийн байдлаар 205 хүн тэнцэж 100 сая төгрөг болон сонгуулийн зардлаа графикийн дагуу байршуулах  гурван шатны гэрээ байгуулан, нэг мандатын төлөө 2-3 хүн тойрогтоо  өрсөлдсөн. Эцсийн дүнгээ энэ сарын 16-нд сонсоно хэмээн хүлээж буй. Гэтэл гаднаас ийнхүү 10 хүн оруулж ирснээр хэдэн сарын турш тойргоо тойрон, тайлангаа тавьж, мөнгөө тушаасан горилогчдоос 10 нь шууд хасагдахаар болж байгаа юм.  Горилогчдын 76 нь нэр дэвших мандатаа авч үлдсэн 129 нь дарга сайд болно хэмээн горьдлого тээж байгаа. Гэвч эцсийн мөчид С.Эрдэнэ гаднаас бие даагчдыг урьж, нэр дэвшүүлэхээр болсон нь АН тэднээс дээр гарчих нэр дэвшигчгүй болжээ хэмээн ажиглагдаж байна.

Харин АН-ын гишүүдийнхээр бол горилогчид дунд мэдлэг боловсрол, нэр хүндээрээ тэднийг хол дагуулах шижигнэсэн олон залуус байгаа аж. Гэвч С.Эрдэнийн гол шалгуур болсон мөнгөний босгыг нь давж чадахгүй, давсан ч С.Эрдэнэ гэдэг хүнээр удирдуулан сонгуульд орохыг эсэргүүцэж байгаагаас АН-ын удирдлагууд ийнхүү гаднаас “бадар барьж” эхэлсэн бололтой.

Уг нь С.Эрдэнийн урьж авчирсан 10 нэр дэвшигчийг дэмжихгүй, батлахгүй байх эрх ҮБХ-ны гишүүдэд бий.  Учир нь АН-ын Үндсэн дүрмийн  3.6.1.3.-д   “Намын дотоод болон намаас төрийн сонгуульд нэр дэвшигч нь зургаан сарын өмнө намд элссэн байна” гэсэн заалттай зөрчилдөж буй юм. Гэсэн ч хэдхэн хоногийн өмнө намд нь элссэн “урилгын” нэр дэвшигчдийг ҮБХ-нд оруулж,УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олгож байгааголон жил намдаа зүтгэж, улс төрийн шалгуурыг нь ханган, шударга өрсөлдсөн ҮБХ-ны гишүүд ньэсэргүүцээд дийлэлгүй,С.Эрдэнэ хүчээр шийдвэрлэжээ.  АН ардчилсан биш дарангуйллын нам болсныг С.Эрдэнэ ийнхүү баталсаар байна.