Connect with us

Б.Махбалд 13 жилийн хорих ял оноолоо

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон.  Шүүхээс түүнд 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. 

 

Шүүхийн шийдвэр:

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:


Өнөөдөр буюу 2020-05-15-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн 2018 наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.

 

Ийнхүү нэг жил 9 сарын дараа гэм буруутай этгээдэд шүүхээс 13 жилийн ял оноолоо.

Трэнд