Connect with us

ОХУ-д хоногт 10 мянга, АНУ-д 22 мянган шинэ тохиолдол илэрлээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 10 мянга, АНУ-д 22 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ.

ОХУ-ын хувьд хоногт 10,899 шинэ тохиолдол илэрч, нийт өвчтэй хүний тоо 232 мянгыг давсан байна. Энэ нь 10 дахь өдрөө дараалан 10 мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт юм. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин хотуудынхаа нөхцөл байдлаас шалтгаалаад хөл хориог шат дараатай сулруулж байгаа. Энэ мягмар гарагаас үйлдвэр, барилгын ажилтнууд эргэн ажилдаа оржээ.

Дэлхий дахинд өчигдөр коронавирусийн халдварын 84,732 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авсан хүний тоо 4'337'022 болов. Өнөөдрийн байдлаар /2020.05.13/ нийт нас барагсдын тоо 292'394-д хүрсэн бол 1’596’763 хүн эдгэрсэн байна.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ - 22'239 /Нийт 1’408’073/
  2. ОХУ – 10’899 /Нийт 232'243/
  3. Бразил - 8459 /Нийт 177'602/
  4. Энэтхэг – 3’524 /Нийт 74'292/
  5. Их Британи - 3403 /Нийт 226'463/
  6. Перу - 3237 /Нийт 72'059/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  1. АНУ - 1573 /Нийт 83'368/
  2. Бразил – 779 /Нийт 12’404/
  3. Их Британи - 627 /Нийт 32'692/
  4. Франц - 348 /Нийт 26'991/
  5. Эквадор -182 /Нийт 2'327/
  6. Испани – 176 /Нийт 26'920/

Хамгийн олон хүн эдгэрээд буй улсууд:

  1. АНУ - 295'777
  2. Испани - 180'470
  3. Герман – 147’200
  4. Итали – 109’039
  5. Турк - 98'889
  6. Иран - 88'357

Эх сурвалж: Worldmeters

Трэнд