Connect with us

“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ”-ЫГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ”-ЫГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг хэлэлцүүлсэн билээ. Тус хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахыг үүрэг болгосон бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор эл ажлын хэсгийг байгуулсан юм. 

Тэгвэл уг ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ын материалыг хүргүүлэн, санал авахаар шийдвэрлэлээ. Мөн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал авах, Ажлын хэсгийн гишүүд багуудад хуваагдаж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэлгэрэнгүй хэлэлцэж санал өгөх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.     

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Трэнд