Connect with us

СОНГУУЛЬ-2020:Чингэлтэйгээс нэр дэвшихээр горилогчидтой ТАНИЛЦ!!!

Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болно. Хэдийгээр хөл хорио тогтоож, нэр дэвшигчид тойрогтоо ажиллах боломгүй байгаа ч битүүхэндээ бүгд л сонгуульдаа бэлдэцгээж байна. 2020 оны сонгуулийн 26 тойрогт нэр дэвшигчидийн хэн нь хэн бэ гэдгийг цувралаар хүргэж байгаа манай сайтын зүгээс энэ удаа Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр горилогчдыг жагсаалаа.  

Эрх баригч МАН-аас Чингэлтэй дүүргийн намын дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан багаа ахлаж дахин нэр дэвших нь тодорхой болоод байгаа. Харин түүний баруун зүүн суганд хавчуулагдан АН-аас "урвасан" Хассуурийн гэгдэх Ганхуяг, УИХ-ын гишүүн "боов" М.Оюунчимэг нар нэр дэвших сурагтай. Нэгэн цагт Чингэлтэй дүүргийн ХААН байсан Д.Ганболдын хувьд 2016 онд намынхаа буянаар ялалт байгуулж, УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд 4 жил тухалсан ч энэ удаад улстөрийн карьертаа бүрэн цэг тавьлаа. Намын бага хурлын гишүүнээс хүртэл хөөгдсөн Д.Ганболд дахин Чингэлтэй рүү санаархалтгүй болсон. 

АН-ын хувьд Ухнаагийн хүүд ухаан алдталаа шанаадуулж явсан Гарьдхүүгийн Баярсайхан дахин нэр дэвшихээр 100 саяа тушаасан гэнэлээ. Түүнтэй хамт Нэт капитал группийн Х.Сүндий, НИТХ-ын гишүүн АН-ын шинэхэн генсек Ц.Баатархүү, СЭЗДС-ийн багш Д.Болорсүрэн нар нэр дэвших байх. Х.Сүндийгийн хувьд гэр бүлийн дотоод маргаан ил болж нэгэн үе нэр хүнд нь навс унасан ч богино хугацаанд дахин сэргэсэн бололтой хүмүүс ам сайтай байна лээ. 

Поп Батзандан, Буян Жагаа тэргүүтэй ШИНЭ НАМ-ЭВСЭЛ-ийнхэн тус дүүргийн АН-ын дарга асан, өдгөөгийн ШИНЭ намын дэд дарга Д.Батмөнхийг дагуулан хоёр олны танил бус нөхрийг нэр дэвшүүлэхээр дотооддоо ярьж байгаа аж. Д.Батмөнхийн хувьд МАН-аас хөөгдсөн Д.Ганболдтой нэгэн цагт хүчтэй өрсөлдөж, ялагдаж явсан тэр бүр олны хараанд өртөж байгаагүй нууц ноёнтон. Гэхдээ Чингэлтэйнхэн бол түүнийг танина. Яагаад гэвэл тэр Чингэлтэйн бүх айлын хаалгыг тогшиж, өөрийгөө танилцуулж явсан түүхтэй нэгэн.

Бие даагчдын төлөөлөл болон Г.Уянга Чингэлтэйг зорьж байгаа. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Г.Уянга бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хүргүүлсэн. УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд тухалж үзсэн тэрээр 4 жил лааз өшиглөсөн болхоор одоо ямар ч хамаагүй аргаар ялахын төлөө зүтгэх биз. Гэхдээ ард түмэн бие даагчдад итгэл хүлээлгэх нь юу л бол...

Эх сурвалж АТГ.МН