Connect with us

Видео

50 ортой хүүхдийн эмнэлгийн шавыг тавилаа

Бид 1,000 орны асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Шат дараатайгаар хэрэгжүүлэх энэ арга хэмжээнд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан тусалж байгаад талархаж байна.
Хагас жилд багтаан Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орно. Мөн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг 200 ортой жишиг эмнэлгүүдийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр иргэд гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болох юм" хэмээн шав тавих ёслолын үеэр хэллээ.

Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй хоёр талын төр засгийн харилцаа өндөр түвшинд хүрээд буйг онцлон тэмдэглээд "Төрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр шаваа тавьж буй төсөл юм. Цаашид ийм төслийг олноор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно" хэмээв.
Хангарьд ТББ, БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сантай хамтран дөрвөн эмнэлэг ашиглалтад оруулжээ

Дээрх эмнэлэг нь БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан болон “Хангарьд хөгжлийн төв” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй тав дахь эмнэлэг болж байна.
“Хангарьд хөгжлийн төв” ТББ нь БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд байна. Тухайлбал
2015 онд Чингэлтэй дүүрэгт хүүхдийн оношилгооны төв,
2018 онд Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
2019 онд Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
2019 онд Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж, ашиглалтад оруулжээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөар хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг аж.

Мөн 2016 онд Төв аймагт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.