Connect with us

Өнөөдөр Сөүл-УБ чиглэлийн транзит нислэгээр 273 хүн эх орондоо ирнэ

Ойрын хугацаанд нийт гурван онгоцоор иргэдээ авахаар бэлтгэл хангаад байна гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр мэдээлсэн билээ. Өнөөдөр "МИАТ" ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор (долоон улсаас) нийт 273 хүн эх орондоо ирнэ. 

  • 04.30-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
    Нийт 7 улсаас 273 зорчигч
     
  • 05.01-нд Сөүл-Улаанбаатар
    Нийт 271 зорчигч
     
  • 05.02-нд Франкфурт-Улаанбаатар /транзит/
    Нийт 13 улсаас 263 иргэн гээд нийт 807 хүн эх орондоо ирнэ.