Connect with us

Монголын шилдэг шатарчид маргааш онлайнаар тоглоно

Шатрын спортын их мастерууд нэгдэж "Хандивын онлайн зэрэг тоглолт" зохион байгуулж байна. Тэд дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед эх орон, ард иргэдээ аюулт тахлаас хамгаалан тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчиддаа сэтгэлийн дэм, урам хайрлахаар ийн сайн үйлсэд нэгдэж буй аж.

Монголын шилдэг шатарчдын хандивын онлайн тоглолтод энхийн цагт эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд дуурсгаж, ялалт байгуулж явсан баатрууд болох дараах Их мастер, Олон улсын мастерууд нэгдэж байна.

1. ИМ Б.Хатанбаатар
2. ИМ Д.Шаравдорж
3. ИМ Ц.Батчулуун
4. ИМ Б.Гүндаваа
5. ИМ С.Билгүүн
6. ИМ Б.Мөнгөнтуул
7. ИМ Т.Батчимэг
8. ИМ А.Энхтуул
9. ИМ Д.Номин-Эрдэнэ
10. ИМ Б.Аминаа
11. ОУМ Г.Мөнхгал
12. ОУМ У.Насанжаргал
13. ОУМ Д.Батсүрэн
14. ОУМ Т.Мөнхзул
15. СМ Ү.Агьбилэг