Connect with us

MIU сургуулийн хөшигний арыг шалгаж үнэнийг хуулж эхлэв

Оффицеруудын ордны урд байрлах ЭМ  АЙ ЮУ /MIU/ сургуулийн захирал Куонн Ү Мүнн гэгч Солонгос улсын иргэн манай улсад бизнес эрхлээд олон жил болж байгаа билээ. Тэрээр төрийн албаны дунд, дээд шатныхантай авлигын сүлжээгээр холбогдтолоо томорчээ. Түүний хууль бус олон “но”-той үйлдэлүүд ам дамжин яригддаг ч хуулийн байгууллагаар шалгагдаж байгаагүй ажээ.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн

 4.1.1.гэр бүлийн хэрэгцээний;
4.1.2.аж ахуйн зориулалтаар 0,7 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх гэж заасан байдаг.
Харин тус хуулийн 5.2.Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөх эрх эдлэхгүй гэж хуулиндаа тусгасан байтал Куонн Ү Мүнн гэгч Солонгос иргэн Улаанбаатар хотын чухал байрлалуудад газар эзэмшдэг байх юм.  

БАРИМТ 1

Хотын А бүс. Куонн Ү Мүнн гэгч нь Натур худалдааны төвийн урд арын хаалгаар газар авч энэхүү орон сууцыг 2015 онд бариулсан байдаг. Ингэхдээ Монгол улсад мөрдөгдөж байгаа олон хууль дүрмийг зөрчиж түүнийг нь манай төрийн албаныхан хамгаалж нуухад нь тусалсан байдаг. Хамгийн наад захын жишээ нь орон сууцны хамгийн чухал зүйл болох АГААРЖУУЛАЛТ хийлгүй барьсанаас болж дотроосоо мөөгөнцөртөж, цонх нь цан цохиод хоолны үнэр, бохирын үнэр оршин суугчдыг амьдрах аргагүй болгож байжээ. Баригдаад оршин суугчид нь орчихсон байхад айлуудын шал, таазыг цоолж агааржуулалт хийсэн гэх мэт итгэхэд ч хэцүү олон асуудлын мөрөөр шалгах цаг болжээ. Монгол улсын хууль, төрийн алба ийм байхад гадаадын ямар ч шуналтан ийнхүү дээрэлхэж болдог аж.

Уг барилгынхаа чанх урд талд бас нэгэн том газартай гэнэ.   Одоогоор энэ газар ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдээгүй байгаа. Өмчлөх эрхийг нь хуульчилсан 00.7 га газраа авч чадаагүй энгийн иргэд хэдэн зуун мянгаараа байхад гадаадын нэг зальжин этгээд нийслэлийн чухал бүсүүдэд ийм олон газруудыг яаж, яаж авсан бол... Гишгэсэн мөр бүхнийг нь шалгавал тэр олон хүнийг чирээд наранд биш нарсанд сөхөрч суух ёстойсон.

БАРИМТ 2
Түүнтэй холбоотой газруудыг судалж байх явцад Өгөөмөр захын зүүн талд мөн л 2 том газар гарч ирэв. Нэг дээр нь MIU сургуулийнхаа гадаад оюутны байрыг бариулжээ. Гадаад оюутны байр гэх ганган нэртэй, хашсан барилга нь биеэ үнэлэгчдийн үүр болгосныг баттай эх сурвалж мэдээллээ.

Мөн Өгөөмөр захын зүүн талын бас нэг газар дээрээ одоогоор барилгын ажил эхлээгүй байгаа аж. Магадгүй дамлаж зарахыг үгүйсгэхгүй.

БАРИМТ 3
УИХ, Засгийн газрын шийдвэрээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг 1997 онд менежментийн хувьчлалаар хувьчилжээ. Эмнэлэг үйл ажиллагааныхаа зардлын 90 гаруй хувийг эрүүл мэндийн даатгалаас, үлдсэн хувийг өөрийн орлогоор бүрдүүлдэг байна. Төр эмнэлгийг бүх эд хөрөнгөтэй нь 970 гаруй сая төгрөгөөр үнэлсэн ба худалдаж авсан хүн нь Монгол Улсын гавьяат эмч Б.Даш-Яндаг аж. Харин ямар журмаар ажиллах гэрээг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай байгуулдаг байна. Эмнэлгийг хувьчилж авснаас хойш доордуулсан уу гэхээс дээрдүүлээгүй байна.

Б.Даш-Яндаг эмч MIU сургуулийн захирал Куонн Ү Мүнн-д эмнэлгийн арын талбайгаасаа зарсан байдаг. Куонн Ү Мүнн 2 тэрбум төгрөгөөр авсан газартаа одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй, хашаагаар хүрээлсэн байдалтай байна. Солонгосчуудын бохир мөнгө энд угаагдаж байгааг үгүйсгэх аргагүй юм.

БАРИМТ 4
Мөн Чингэлтэй дүүрэгт 15 га газар эзэмшдэг гэх мэдээлэл байна. Бид уг газрын асуудлын мөрөөр сурвалжлахаас гадна MIU сургуулийн стандартын шаардлага хангахгүй, хууль зөрчиж баригдсан үйлдэлүүдийг мэдээлэх болно.

Хэрвээ барилга дээрээ стандарт бусаар нэмж өрөлт хийсэн байвал манай улсын хууль хяналтын байгууллагад хамгаалж, хамтарч ажиллаж байгаа эрх мэдэлтнүүд ч ил болно.