Connect with us

Өнөөдөр Поп хатагтай Б.Сарантуяагийн “Good of love” пянзны баяр дээр уулзацгаая

Зууны манлай, поп хатагтай Б.Сарантуяагийн 23 дахь бие даасан цомог буюу 10 дуунаас бүрдсэн “Хайрын бурхан” анхны пянзны баяр аравдугаар сарын 02-нд буюу өнөөдөр Хүүхдийн парк доторх “White Rock Center”-т болох нь ээ.
Монголын рок поп урлаг тэр дундаа эмэгтэй уран бүтээлчдээс Альтарнатив Отгоо анх удаа пянз гаргаж байсан бол түүний араас Зууны манлай маань жим татуулан түүчээлж буй нь энэ юм.
Үе үеийн алдартай хөгжмийн зохиолчид болох Г.Пүрэвдорж, Л.Балхжав, Д.Өлзий-Орших, Б.Долгион, Б.Ангирмаа, Ц.Чинзориг, Г.Энхбаяр, Нисванисийн Л.Энх-Амгалан, мөн алдарт яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ү.Хүрэлбаатар, Я.Энхээ, Э.Булган зэрэг уран бүтээлчдийн бүтээлээс бүтсэн пянз гэхээр хит ПЯНЗ болох нь дамжиггүй.
Пянзны дугаралтанд зориулж Японд тусгайлан Remastering хийсэн энэхүү пянз цаашид цуврал хэлбэрээр гарах ба сэтгэлд хоногшсон дуунууд үргэлжлэн дараа дараагийн пянзнуудад хэвлэгдэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ.
Хоёр жил шахам үргэлжилсэн Ковидын дундуур ийнхүү шүтээнийхээ анхны пянзны баярт очих нь ээ.
Дуунууд нь хуучирдаггүй, хэзээ ч сонссон мөнхөд гоё сонсогддог дуучны “Хайрын бурхан” пянзны баяр дээр удаан уулзаагүй фэнүүд нь уулзаж, нэгэн өдрийг дуу хуур, хөөр баяраар дүүрэн өнгөрөөх нь. Пянзны баярын билет TICKET.MN сайтаар бараг зарагдаад дууссан гэнэ лээ шүү. Авж амжаагүй нь 15 цагаас өмнө амжиж аваад Хүүхдийн парк руу яараарай.