Connect with us

Нийтийн эрх ашгийг зөрчсөн "Ачтан" эмнэлгийн хашааг буулгалаа

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Ачтан-Элит эмнэлэгийн зүүн талаас орон сууцны 57-р байр хүртэлх 0.3км авто замын нөлөөлөлд өртсөн 2 иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөлтийг Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байна. Тус зам нь 2 эгнээ зорчих хэсэг, 2 талдаа явган хүний зам төлөвлөгдсөн бөгөөд Ачтан-Элит эмнэлэг нь газраа чөлөөлөөгүйгээс болж замын ажилд саад учраад байсан болно. Одоо замын ажил саадгүй үргэлжлэн хийгдэх боломжтой боллоо.