Connect with us

Бусад

103 эмнэлгийн дарга болох гэж улайран зүтгэх АРИУНБОЛД таны шунал ханаж цадах болоогүй юу?

Эмчилгээ эрхэлсэн дарга байхдаа нас барсан иргэдийн ар гэрийн халаасыг хоослох "шунал"-ын гэрээг буяны компаниудтай үгсэн тохирч байгуулж байхдаа та юу бодож байсан бэ?

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга асан С.Ариунболд нь ангийн найз болох Шуурхай удирдлагын төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга, хошууч Т.Бат-Идэртэй хамтран гэртээ нас барсан үйчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компаниудад өгч,шарилыг хувийн компаниудаар зөөлгөдөг.

Буяны компаниуд болох “Ач Тус” эмнэлгийн дарга Лхагва Очир, “Түмэн буян” ХХК, “Дөл буян” ХХК,  “Дэлгэрэх Ариун буян” ХХК-иудын захирлуудтай С.Ариунболд, Т.Бат-Идэр нар нь ажлын бус цагаар уулзаж, хэрхэн төлбөртэй шарил зөөх дуудлагыг компаниудад шилжүүлэх талаар аман хэлцэл байгуулж, буяны байгууллагуудаас дуудлага шилжүүлэх хахуулийн урьдчилгаа мөнгөнүүдийг бэлнээр авдаг болно.

С.Ариунболд нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч, зохицуулагч нарыг дарамталж гэртээ нас барсан үйчлүүлэгчийн гэрийн хаягийг дээрх буяны компаниудад өгдөг байна.

 С.Ариунболд нь энэхүү хууль бус үйлдэлээ хийхдээ 20,000,000-30,000,000 төгрөгийг хахуульд авч, хуваан иддэг.

Мөн С.Ариунболд нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Нарантуяа, тус төвийн санхүүгийн дарга нартай хамтран  өөрийн үүсгэн байгуулсан “Түргэн тусламжийн амилуулах нийгэмлэг” ТББ-аараа дамжуулан байгууллагуудад төлбөртэй хичээл, сургалтуудыг байгууллагуудад ордог.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд нь 7 дугаар сарын 05-ны өдөр халагдсан боловч Хотын дарга Сумъяабазар найз Өсөхбаяр аваргын эхнэр Б.Нарантуяагийн гуйлтаар С.Ариунболдыг 103-ын даргаар томилжээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа нь С.Ариунболдтой нэг ангийн найзууд бөгөөд Хотын дарга Сумъяабазар найзийнхаа гуйлтыг иинхүү биелүүүлжээ.