Connect with us

Баянгол дүүргийн ИТХ-аас “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ

Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавируст халдвар /Ковид-19/Монгол улсад анх бүртгэгдсэнээс хойш 2021 оны зургаадугаар сарын 24-ны байдлаар батлагдсан тохиолдлын тоо 102669 хүрлээ.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нийт албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” аяныг санаачлан эхлүүллээ.

Баянгол дүүрэг бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн олон өвчтөн хүлээн авах ор дэлгэн ажиллуулж байгаа хэдий ч халдвар авч гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдээс өрхийн амьжиргааны төвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд Коронавирусын эсрэг эмийг худалдан авч чадахгүйгээс болж өвчний байдлыг хүндрүүлэх, улмаар амь нас эрстэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Уг аяны зорилго нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах Ковид-19 өвчний эсрэг эмчилгээний багц худалдан авч зорилтод бүлгийн иргэдэд өгөхөд оршино.

Энэхүү сайн үйлсийн аянд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон бусад дүүргүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд аянд нэгдэхийг уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

  •