Connect with us

Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ Халхгол” төслийн газар шорооны мөнгийг “халаасалж” хариуд нь Аймгийн засаг М.Бадамсүрэнгийн аавд “гавъяат” цол олгосон уу?

2018 онд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ны срөнхийлөгч В.Путинд хүсэлт тавьж Халхголын ялалтын 80 жилийн ойд зориулан Халхголын сумын төвийг шинэчлэн байгуулах хүсэлт тавьжээ. Үүний дагуу оросын “Роснефть “ компаниас 8 сая ам долларын хүсэлтийг ёсоор болгож хандивласан байна. 2019 онд Халхгол “Шинэ сум” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Их Модун” гэх компани ЗХ-ийн анги нэгтгэлүүдтэй хамтран бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Гүйцэтгэлийн сонгон шалгаруулах, гэрээлэх ажлыг Ерөнхийлөгчийн тамгын газар голлон хийсэн байдаг.

Тухайн үед барилгын ажлыг хийхдээ ашиглах хайрга, элс зэрэг түүхий эдийг Халхгол сумын Алтангол гэх газар, Хэрээ уул орчмоос авч ашигласан байна. Энэхүү зардал нь мэдээж төслийн төсөвт тусгагдсан зардал бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр, төсвийн зардал зэрэг нь тэрбумаар тогтохгүй үнэ өртөгтэй байсан аж.

Гэвч гүйцэтгэгч нь орон нутгийн төсөвт нэг ч төгрөг төлөхгүйгээр уг түүхий эдийг ашигласан байх магадлалтай бөгөөд мөн түүхий эдээ ч үнэгүй авч ашигласан гэсэн үг юм. Гэтэл барилгын төсөвт тусгагдсан энэ зардал хэний халаасанд оров оо? гэх асуултууд урган гарч ирнэ.

 Түгээмэл тархацтай Ашигт малтмалын хуулиар тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь аймгийн засаг дарга байдаг бөгөөд төлбөрийн гүйцэтгэлд нь ч хяналт тавин ажиллах етой аж.

Гэвч  

  1. Зөвшөөрөл авч ашигласан эсэх- Яагаад хяналт тавиагүй?
  2. Зөвшөөрөл авсан бол төлбөр төлсөн эсэх- Төлөөгүй бол яагаад? Аймгийн засаг дарга үүнд яагаад хяналт тавиагүй?
  3. Зөвшөөрөл олгосон бол төлбөр хаашаа орсон?
  4. Эдгээр түүхий эдийг төслийн төсөвт хэрхэн ямар үнэлгээгээр тусгасан? –Тухайн үеийн мөрдөж байсан барилгын төсөв тооцох норм, нормативаар тооцсон бол хэд төгрөг болох ?
  5. Мөн үнэгүй шахам ашиглачихаад зам тээврийн зардал гаргаж авсан бол төслийн төсөвт тусгасан зардлын зөрүү хэний халаасанд оров? гэх асуултууд гарч ирнэ.

Дээрхи асуултууд анхаарал татах бөгөөд Дорнод аймгийн засаг дарга М. Бадамсүрэнгийн аав Халхголын “Ялалт” музейн захирал Мягмарсүрэн нь ерөнхийлөгчөөс гавъяатын цол тэмдгээр шагнуулсан байдаг юм.