Connect with us

Ц.ТУВААН АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙГ Х.БАТТУЛГЫН ХҮМҮҮСЭЭР БҮРДҮҮЛЖЭЭ

АН үнэндээ л онигоо болж байна. Хоёр тамга, хоёр дарга, хоёр дүрэмтэй болчихоод байгаа энэ намд дахин хоёр сонгуулийн хороо байгуулагдаж, өнөөдөр С.Эрдэнэ, Ц.Туваан нар бие биетэйгээ өрсөлдөн  АН-ын даргад нэр дэвшигч нарт батламж гардуулав. “АН-ыг авч үлдэнэ, хэн нэг хүний хувийн компани болгохгүй” гэж мэдэгдээд байгаа С.Эрдэнэ аргаа барсандаа буурал Э.Бат-Үүлийг дуудаж авчиран нэг батламж бичиж, халаасанд нь  хийж өгөөд явууллаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-аас  заавал дахин нэр дэвшүүлэх,  дэвшүүлэх дэвшүүлэхдээ ямар нэг өрсөлдөгч үгүйгээр гаргаж ирэх даалгавар авсан Ц.Туваан  Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, намын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшин нарт батламж гардуулаад байна.

С.Эрдэнийн нэр дэвшүүлээд байгаа С.Бат-Үүл гишүүний хувьд  Ц.Тувааны нэр дэвшигч нараас олон талаараа давуу. Гэвч Х.Баттулга намын даргын сунгаанаас өмнө түүнийг авлига, албан тушаалын хэргээр шоронд хийчих вий гэж  АН-ынхан айж байна. Энэ айдас ор хоосон зүйл биш. Х.Баттулга шүүх эрх мэдлийг гартаа авч, дуртай хүнээ яаж яллаж, шоронд илгээж, бас айлгаж байгааг сүүлийн үед бол буй үйл явдлууд баталж байгаа.

Харин Х.Баттулгатай үзэл бодол, халаас нэгтэй  Ц.Туваан яг Х.Баттулгыг найдвартай  дэмжих өөрийн хүмүүсээ энэ удаа намын даргад сойхоор бэлтгэжээ. Тодруулбал, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдол хариуцсан зөвлөхөөр  ажиллаж байсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь Х.Баттулгатай дотно холбоотой, түүнийг сайд байхад Чингэс бондноос 5 тэрбум төгрөг авч байсан, түншүүд.  Нэр дэвшигч С.Эрдэнэболдын хувьд Ц.Туваантай ойрын хамаатан, Төв аймгийн улсууд. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшингийн хувьд Х.Баттулгатай хамгийн ойр байгаа хүмүүсийн нэг. Х.Баттулга Р.Амартүвшин нар нийлж “Хятадуудад 30 мянган хонь өгсөн,  ЕТГ-тай хамтран “Малчдад ээлтэй төр” төслийг хэрэгжүүлэн, онд орохгүй бог малыг 30 000 төгрөгөөр худалдан авах ажиллагааг  Баянхонгор аймгаас эхлэн зохион байгуулсан юм байна. Тэгээд махыг нь Мах импекст хямд үнээр өгчээ.  Эндээс харахад Ц.Туваан зөвхөн Х.Баттулгын талын хүмүүсийг АН-ын даргын сунгаанд бүртгэв. Тэдний хэн ч ялсан Х.Баттулгад ашигтай. Ийм хор найруулахын тулд Х.Баттулгын зааварчилгаагаар ЦТуваан нь  Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Галиндэв нарыг улаан цайм  нэр дэвшилтнээс хасч, олон өрсөлдөгч гаргаж ирэхгүйн тулд сонгуулийн зардлыг  1,2 тэрбумаар тогтоожээ. Т.Энхсайхнаас эхлээд 14 хүн дэнчингийн мөнгөө төлж чадахгүй нэрээ татав. Одоо Х.Баттулгын даалгавараар АН-ын сунгаанд оролцож байгаа  Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Р.Амартүвшин нар тус бүр 300 сая төгрөг төлж өрсөлдөнө. Энэ мөнгийг Х.Баттулга халааснаасаа гаргаад өгчих нь тодорхой. Гэхдээ АН-ыг хоёр талцуулан байж дахин Ерөнхийлөгч болохоор улаарч суугаа Х.Баттулгын энэ шунал АН-ын нэр хүндийг навсайтал унагаж, шившгийн хөндий рүү чирж байгаад намын гишүүд нь бухимдаж байна.