Connect with us

Ховд аймгийн Булган сумын иргэд “Шинэ сум” төслийн санал асуулгад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард Ховд аймгийн Булганд сумын иргэдтэй уулзалт хийх үеэрээ “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргаж байгаа таатай мэдээг нутгийн олонд дуулгасан билээ. Монгол орны зүүн хязгаар Дорнод аймгийн Халх гол суманд “Шинэ сум” төслийг ганцхан жилийн хугацаанд хэрэгжүүлэн ашиглалтад оруулаад байгаа. Харин Монгол Улсын баруун хязгаар болох Ховд аймгийн Булган суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж, сумын төвийг шинэчлэн бүтээн байгуулалт хийхээр болсон юм.

Сумын одоогийн дэд бүтэц дээр түшиглэн нэн шаардлагатай байгаа ямар бүтээн байгуулалт хийх талаар нутгийн иргэдээс санал асуулга авч эхлээд байна. Тодруулбал, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, жижиг үйлдвэрүүд гээд Булган суманд ямар бүтээн байгуулалт хийхийг нутгийн иргэдийн саналыг харгалзан шийднэ гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн ажлын албатай хамтарч энэхүү санал асуулгыг зохион байгуулж, албан ёсны санал авах хуудас иргэдэд хүргүүлсэн. Уг санал авах хуудаст иргэд ямар бүтээн байгуулалт хийх саналаа бичиж өгч байгаа юм. Иргэдийн бичгээр өгсөн саналыг судалж үзсэний дараа бүтээн байгуулалт хийх мэргэжлийн баг Булган суманд очиж ажиллах юм байна. Үүний дараа ямар төрлийн бүтээн байгуулалтыг хэдий хугацаанд хийж, хэрэгжүүлэх боломжтойг шийднэ.  Мөн “Шинэ сум” төслийн гүйцэтгэгчээр Барилгын цэргийн анги ажиллаж, нутгийн иргэдийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулж ажиллуулах юм.

Трэнд