Ерөнхий сайд аа, “унтаж” буй Шадар сайд Ө.Энхтүвшингээ анхаараач ээ

Сайдын суудлаар үзэл бодлоо сольж урваач шарваач гэгдэх болсон Шадар сайд Ө.Энхтүвшингийн багцад байдаг агентлаг газарт зүй бус зүйлс өдрөөс өдөрт ундарсаар байна. Тухайлбал, Ардчилсан намын гэх тодотголтой, бүр “Ардчиллын алтан хараацай” хэмээн өөрийгөө цоллуулж явдагСтандартчилал,хэмжилзүйн газрын дэд дарга Д.Сүхбаатар зөвшөөрөлгүйгээр ажлаа тасланМонсерт гэх хувийн компанийн захирал Г.Билгүүнийг  дагаж Казахстан улсад зугаалж Төрийн албаны болон бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн тухай эх сурвалжууд “Алтан хошуу” өргөж байна.

Тиймээс хариуцлагын өндөр түвшинд ажиллана хэмээн тунхаглан байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг гишүүн Шадар сайд Ө.Энхтүвшинд энэ талаар Стандарт хэмжилзүйн газрын удирдах ажилтанууд мэдээлсэн боловч тэрбээр хариуцлага тооцолгүй өнгөрөөжээ.

Ардчилсан намын угшилтай Д.Сүхбаатар гэгч нь Онцгой байдлын ерөнхий газраас шахагдаж ирсэн ажлаа мэддэггүй нэгэн гэдгийг ажлынхан нь хэлдэг. Тийм байтал засгаас тогтоосон хууль тогтоомж дээгүүр гишгиж чаддаг дархлагдсан нэгэн бололтой. Тиймээс түүний хууль бус үйлдлүүдийн талаар агентлагийн ажилтнууд  Шадар сайд. түүний зөвлөх С. Янжинсүрэн нарт нэг бус удаа илэрхийлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүйг бодоход Шадар сайд Ө.Энхтүвшингийн насны нар хэвийж, хариуцсан агентлаг газарт чухам юу болж байгааг ч ялгаж салгаж ойлгохоо больсон бололтой.Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэгэнтээ “Манай өвгөчүүл сайдын сураг сонсохоороо хөл нь хөнгөрөөд ордны гурав дөрвөн давхараар сэвэлзтэл гүйдэг” хэмээн түүнийг ёожилж байсан удаатай.

Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хариуцлага сахилгыг бэхжүүлнэ дээшлүүлнэ,шударга  ёсыг тогтооно гэсэн үндсэн зарчмыг  Шадар сайд нь эсрэгээр хэрэгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Урваж шарвасан тэтгэврийн насанд хүрч, хаана ямар ажил явж байгааг мэдэхээ больсон ийм өвгөн сайдууд эрч хүчтэй ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газарт тохирохгүй гэдгийг ч иргэд олон нийт хэлж буй. Сонгуулийн салхи эргэсэн ийм эгзэгтэй цаг үед “Гүйх нохойнд гүйхгүй нохой саад болно” гэгч л энэ болж байх шиг. Тэгэхээр Ерөнхий сайдын зүгээс “унтаж” буй Шадар сайд Ө.Энхтүвшиндээ анхаарал хандуулахгүй бол Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй намын нэр хүнд цаашлаад сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй харагдана. 

Э.Төрболд

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)