30 гэр бүлийг илчилж байна №2 Кекшюүзан Д.Батбаяр

Монголын ард түмний баялагийг 30 гэр бүл хувааж эзэмшиж байна. 
Зарим хүн 0,07 га газраа ч өмчлөж чадаагүй, өмчлөх гэхээр аль хэдийн хэн нэг эрх дархтай этгээдийн өмч болсон байдаг. 
Тэгвэл Монголын ард түмний хайр, хүндлэлээр баяжиж гарсан Кекшюүзан Д.Батбаяр гэгч энэ этгээд 49 лицензны эзэн юм байна. 
Энэ талаараа тэрээр нэгэнтээ өгүүлэхдээ "Миний олон лицензтэй бгаагийн учир бол  Ашиглалтын, Хайгуулын лиценз гэж бдаг, Ашиглалтынх нь хайгуулаа хийгээд ашиглалтанд орчихсон учраас алдагдалгүй, Хайгуулынх нь хайгуул хийгдээгүй учраас хугацаа нь дуусах дөхсөн бдаг. Ашиглалтын лицензийг томчууд голцуу эзэмшдэг, Хайгуулынхыг нь жирийн иргэд голцуу эзэмшдэг. Тиймээс хайгуулаа хийх мөнгөгүй Хайгуулын лиценз эзэмшдэг хүмүүсийн лицензийг нэгтгэсэн компани байгуулаад аль аль талдаа ашигтайгаар шийдсэн. Тэрүүгээр 30-гэр бүл гэж намайг хэлээд бгаа юм" гэжээ.

Ямартаа ч 49 лиценз эзэмшдэг энэ нөхрийг шалгах цаг болжээ.

  

⁉️

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)