Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийн тоглолт

Монгол түмний уй гуниг, улс төрийн халуурал дунд сэтгэл уяраан хангинах Сараагийн гэгэлгэн хүчирхэг хоолой, гэрэл гэгээ бадраасан төрсөн өдрийн тоглолт айсуй. Тэрбээр төрсөн өдрийн тоглолтоо сонсогч фэнүүдтэйгээ тэмдэглэдэг.

Энэ жилийн тоглолтоо “Морин хуур-2017” уралдааны дэд байрын шагналт “Амьдрал” дуугаараа нэрлэсэн ч  учиртай. “Цэцэг, навч, эрвээхий дуулдаг наснаасаа өнгөрч амьдралын ухааныг дуулах үе минь ирлээ” энэ бол поп хатагтайн сэтгэлийн үг. Мөн энэхүү тоглолтоо хорь гаруйхан насандаа Монголд бэр болж ирээд тавь гаруй жил насан эцэслэтлээ амьдарсан ээждээ зориулжээ.

Тиймээс ээжийн тухай сайхан дуунууд Сараагийн зүрх сэтгэлээс энэ л үдэш эгшиглэх юм. Уярал, ухаарал өгүүлсэн мөнхийн хит дуунууд түүнийх. Гучин жил гэдэг хүний амьдралын хоёр том мөчлөгийг эзлэх их хугацаа юм байна. 

Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн тоглолт “Корпорэйт конвешн центр”-т 2019 оны 4 дүгээр сарын 20-ны 17:00 цагт болно.

Тоглолтод түүний өөрийн “RENDOM” амьд хөгжмийн хамтлаг Монгол Улсын  Морин хуурын чуулга,  МУГЖ Харанга хамтлагын гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА поп дива дуучин С.Сэрчмаа,ая зохиогч  дуучин Чойжоо нар оролцоно.

Хэв загварт баригдалгүй, үргэлж шинэлэг байдаг “Сараагийн” гэх тодотголтой тоглолтууд  “шуураад өнгөрөх” мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлогтой билээ.

Тасалбарыг https://www.ticket.mn/event/date/1886/ худалдаалж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)