Сөүлээс Улаанбаатар хүртэл 400 000 төгрөгөөр ирэх арга зам

Нэгэн зорчигч Сөүлээс монгол руу явах хамгийн хямд зардалыг санал болгосныг уншигчиддаа сонирхуулах үүднээс орууллаа. 

Солонгосоос Монголруу усан онгоц дамжин газраар ирэх маршрут үнэ ханш асуусан хүмүүст зориуллаа.
Сеүлийн метроны нэг дүгээр шугаманд суугаад Dongincheon буудалд бууна. Метроноос гараад таксинд суугаад интернэйшнл усан зогсоолын 2-р порт орно. Усан онгоцны билет нь нийтийн өрөө 115,000 вон. Бизнес класс буюу вагоны күпе шиг өрөө 130,000 вон. Роял өрөө 250-350,000 вон. 8 давхар усан онгоц 26 цагын дараа БНХАУ-ын Тианжин хотын Тангу усан боомтод хүрнэ.
Усан онгоцноос буугаад 513- номерийн автобусанд 2 юанаар суугаад ойролцоогоор 25 минут орчим яваад Teda буюу чанх хажуудаа 110 орчим давхар барилгын хажууд бууна. Тэндээсээ метронд Тианжин гэж 9 юан төлөөд Тианжин орно.Тианжины метроноосоо шууд дээшээгээ гараад 55 юанаар хурдан галт тэргэний билет авна.Хурдан галт тэрэг 30 минутын дараа Бээжингийн өмнөд вокзалд ирнэ. Тэндээсээ Мушүяан буюу үүрийн захруу таксидахад ойролцоогоор 30 юан болно. Тэнд наймаачин монголчуудын буудаг өвөрмонгол эзэнтэй буудлууд зөндөө бий. Тэнд бүтэн өрөө бол 150-250 юан. Зөвхөн ор авбал 35-40 юан. Буусан буудлынхаа өвөрмонгол хүнээр Эрээний автобусны билет захиалж авна. Автобусны билет 200юан. Эрээнээс цааш тэгээд л Замын үүд ок шүү дээ. Товчхондоо бол УБ орох бүх зардал 400,000 орчим монгол төгрөг буюу 200,000 вон гэсэн үг.
Усан онгоцны өрөөнүүдийн зохион байгуулалт болоод холбоотой зургуудыг дор орууллаа.
Усан онгоц Солонгос талаасаа 2 дахь 5 дахь өдрүүдэд 12 цагаас явдаг шүү.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)