Д.Мөрөн: С.Зоригийг хөнөөсөн хэрэг хангалттай нотлох баримттай

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөрөн “Өнөөдөр”сонинд ярилцлага өгчээ. Д.Мөрөн сэтгүүлчийн “ 2000 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг АН-ыг Засгийн эрх барьж байх үед илрэхгүй. Энэ хэргийг илрүүлнэ” гэж амлаж сонгогдсон гэж хэвлэлээр зөндөө л бичдэг. Гэтэл АН олонх байх үед, Ардчилсан Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад энэ хэргийг илрүүлэн 3-4 хүн нийлж, С.Зоригийг захиалгаар хөнөөсөн гэж шүүх ял шийтгэлээ. Ард түмэн ял шийтгүүлсэн гурван хүнийг хэлмэгдүүллээ гэж үзэж байгаа. Та ямар бодолтой явдаг бол? гэсэн асуултад -Аливаа хэргийн эцсийн шийдвэрийг шүүх л гаргадаг. Энэ хэрэг хангалттай нотлох баримттай. Шүүх нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан байх гэж бодож байгаа. Уг нь бол энэ хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах байсан юм. Тэгвэл аливаа эргэлзээ үүсэхгүй. Үүнээс ч өөр юу хэлэх вэ дээ” гэж хариулжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)