ҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдлоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын XX дугаар их хурал 04:00 цагт өндөрлөж, танхимын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин 259 санал авч, сонгогдсон байна.

 

 

Нэр дэвшигчдийн саналын тоо: О.Амартүвшин 259, Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал авжээ.

Энэ удаагийн хурлаар танхимын ерөнхийлөгчид:

  1.  “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг
  2. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр одоо ажиллаж буй Б.Лхагважав
  3. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан
  4. “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин

Харин 

  1. "Өгөөж Чихэр Боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл Удирдах зөвлөлийн даргад нар нэр дэвшсэн юм. 

Саналыг заалнаас авсан бөгөөд их хуралд МҮХАҮТ-ын тэргүүлэгчид, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс гадна ААН-үүдийг төлөөлж хот, хөдөөгийн 600 гаруй төлөөлөгч оролцон саналаа өгчээ.

Мөн их хурлаар 2015-2018 оны хооронд хийсэн ажилд ажилд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлохын зэрэгцээ МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)