Тэд салаагүй

Холливудын алдарт жүжигчин Брэдли Купер болон супермоддель Ирина Шейк нарыг салсан гэх мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр гарсан юм. Тэгвэл алдарт хос Лос-Анжелес хотын "Beverly Hilton" зочид буудалд өнөөдөр болж буй 76 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадамд хамтдаа хүрэлцэн иржээ. Супермодель Ирина Шейк үснийхээ стилийг өөрчилж, богино үсээр гоёсон бөгөөд алтлаг өнгийн даашинзаар гангарчээ. Харин Брэдли Купер "Gucci" брэндийн цасан цагаан хослолоор гоёсон байна. Ийнхүү тэд хамтдаа улаан хивснээ алхаж, салаагүй гэдгээ зарлаад авчээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)