Ардчилсан эмэгтэйчүүд бүх шатны тэргүүнээ 98000 гишүүний саналаар тодруулна

"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль “Сэтгэлийн хүч” уриан дор үргэлжилж байна. Нэр дэвшигчид 21 аймаг нийслэлийн есөн  дүүргээр өртөөлж,  нийт эмэгтэйчүүддээ үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа бөгөөд уулзалт Ардчиллын өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлж Дорнод, Сүхбаатар  аймагт үргэлжиллээ. Орон нутгийн холбоодын гишүүдийн ирц 100 хувьтай, сонгууль амжилттай явагдаж,  Хэнтий, Дорнод аймгийн холбоод тэргүүнээ сонгосон байна.  Сонгуулийн нэгдсэн дүн арваннэгдүгээр сарын 5-нд гарна.   

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)