Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг болох нь тогтоогджээ

Аль 2009 онд хийж байсан нэгэн судалгааг одоо хүмүүс олноороо түгээн, шуугилдаад байна. Учир нь Telegraph.co.uk дээр гарч байсан уг судалгаагаар бол эрчүүд эмэгтэйчүүдээс ч илүү хов баздаг болж таарлаа. Эрчүүд дунджаар өдрийн 76 минутыг хов базаж, харилцан ярилцаж өнгөрүүлдэг нь эмэгтэйчүүдийн 52 минуттай харьцуулахад хавьгүй өндөр тоо юм.

 

5,000 гаруй хүнийг хамруулсан уг судалгаанд эрчүүдийн ярьдаг сэдэв болон эмэгтэйчүүдийн хов баздаг сэдвүүдийг мөн гаргажээ.

Эрчүүдийн гуравны нэг нь ажлынхаа хамт олонтой буу халахдаа үнэхээр жаргалтай байдаг бол 58 хувь нь буу халж, хов базах нь тухайн "бүлгэмийн нэг хэсэг" мэт санагдуулдаг хэмээжээ. 31 хувь нь хамтран амьдрагч, найз бүсгүйтэйгээ хов базах нь бэлгийн харилцаанаас ч илүү сайхан байдаг гэжээ.

Эрчүүдийн хов баздаг сэдвүүд:

1. Согтуу найзууд

2. Мэдээ

3. Сургуулийн хуучин найз, танилууд

4. Ажлын эмэгтэй хүмүүс

5. Ажил дээрх хамгийн хөөрхөн, халуухан эмэгтэй

6. Олон нийтийн сүлжээгээр тархсан хов жив

7. Хувийн маркетинг

8. Цалин мөнгө

9. Бэлгийн харилцаа

10. Спорт

11. Дарга

Эмэгтэйчүүдийн хов баздаг сэдвүүд:

1. Өөр эмэгтэйчүүд

2. Мэдээ

3. Үерхэл харилцааны асуудлууд

4. Бусад хүмүүсийн хайр сэтгэлийн асуудлууд

5. Бэлгийн харилцаа

6. Өөрийн болон бусдын жин нэмсэн тухай

7. Савангийн дууриуд

8. Өөр эмэгтэйн найз залуу/нөхрийн тухай

9. Хадам ээж

10. Од, олны танил хүмүүс 

Эх сурвалж: Telegraph.co.uk

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)