Ардчилсан намынхан БХБ дэд сайд Ш.Лхамсүрэнг зохион байгуулалттайгаар гүтгэсэн мэдээллийг тарааж байна

Өчигдөр буюу 2018 оны 09-р сарын 18-ний 15 цагийн үеэс эхлэн сошиал ертөнцөөр Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнг зохион байгуулалттайгаар гүтгэсэн мэдээллийг тарааж эхэллээ.

Түүнийг Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргын суудалд суухын тулд мөнгө тарааж, тэр ч бүү хэл нам нэгт нэгнийхээ аминд хүрсэн мэтээр мэдээлэл цацагдаж эхэлсэн.

Үнэн бодит явдлыг доор сийрүүлье.

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны ээлжит хурал болж Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Барилга хот байгуулалтын Дэд сайд Ш.Лхамсүрэн нар намын даргын суудлын төлөө өрсөлдөж, Дэд сайд Ш.Лхамсүрэн Сүхбаатар аймгийн намын даргаар сонгогджээ. Хурлын дараа МАН-ын хорооны төлөөлөгчид хамтдаа хоолонд орцгоосон бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын VI багийн Засаг дарга талийгаач Б нь хамт байсан ч  “Эрхүү явах ажилтай” гээд удалгүй гарсан байдаг. Талийгаач Б нь Эрхүү явахаар машинд сууж явахдаа бие нь муудаж улмаар эмнэлэгт буцаж хүргэгдсэн хойноо нас баржээ. Эмч нар талийгаачийг зүрхний өвчнөөр өнгөрсөн гэж оношилсон.

Одоогоор бодит байдал гэвэл ийм л зүйл болсон. Шалгадаг байгууллагууд нь шалгаад эцсийн хариуг мэдээлээгүй байхад зохион байгуулалттайгаар энэхүү хэргийг Дэд сайд Ш.Лхамсүрэнд тохох гэж улайран мэдээлэл түгээж байгаа эх сурвалжуудыг харвал АН-ын зарим нэгэн удирдлагын гар хөл болсон нөхөд энэхүү мэдээллийг түгээж болох бүх сувгаараа идэвхийлэн түгээж байгаагаас харвал талийгаачийн цаг бусын үхэлийг улс төржүүлэхээр шийдсэн нь шууд харагдаж байна.

Талийгаачийн гэр бүлийг хүндлээд ар гэрийнх нь гашуудлыг хуваалцаж байгаа энэ үед хүний үхэлээр шоу хийж, улс төржүүлж байгаа нь даанч харамсалтай. Энэхүү худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж хүний нэр төрд халдсан БГД-ийн ИТХ-ын гишүүнд нэр дэвшиж явсан Төмөрчунагийн Нямцэцэг болон бусад хүмүүсийг шүүх байгууллагад өгөх болсоныг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.   

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)