Гашуун сургамж авч байж ухаарах хүмүүс үү бид чинь!!!

Өчигдөр орой буюу 7-р сарын 03-ны 22.00 цаг орчимд Сүхбаатар дүүрэг Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч 13 настай эрэгтэй, 7 настай эмэгтэй хоёр хүүхдийг мөргөж амь насыг нь хохироов. Төрсөн ах дүүс ааваасаа зайрмагны мөнгө аваад зам гарахдаа ийнхүү осолд өртсөн. Дүү нь газар дээрээ нас барж, ах нь түргэний машинд амьсгал хураажээ. Осол гаргасан жолооч 23 настай 2017 оны 6 сард жолооны үнэмлэх авсан, нэг жил л жолоо барьж байсан нэгэн. “Орой тоосгоны эцсээс Дамбын эцэс рүү найзынхаа хамт явж байсан. Тухайн үед зам дээр гэнэт хоёр хүүхэд гүйгээд гараад ирсэн" гэж мэдүүлжээ. Жолоочийн хувьд осол гардаг орой 70-80 км цагийн хурдтай явж байсан бөгөөд согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан гэж цагдаагаас нотолсон байна. Жолооч мэдээж ялаа аваад явах нь тодорхой. 

Харин энд эцэг эхчүүд бидний алдаа асар их байна.

Зайрмагны мөнгө гуйхад нь өгч байгаад нь л ухаангүй баярлаж гарч хар хурдаараа хөөрч гүйх хөөрхий хүүхдүүд!
Зайрмагны мөнгийг нь өгч чадаж байгаадаа баярлаж бардаж суух хөөрхий тэр эцэг эх!

Хэрвээ амьнаасаа тасалсан амь, хайраасаа ургуулсан хайр, энэ амьдралд амь зууж яваа утга учраа та үр хүүхэд ээ гэж мэдэрч,мэдэж явдаг бол хайрлаж харамлаж анхаарал халамжаа үргэлж тавьж байх байсан биз !

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙГААГ Ч ТООЛГҮЙ,ХӨӨРЧ ГҮЙЛДЭХ ХҮҮХДҮҮДДЭЭ САНАА ТАВЬЖ ЗОВОХГҮЙ ҮРГЭЛЖ Л ИНГЭЭД БОЛООД БАЙДАГ ХЭНЭГГҮЙ АМЬДРАЛ ДАДАЛДАА АВТЧИХСАН эцэг эх. 

ДАРГА ЧИНЬ УУРЛАЖ,АЖИЛ ЧИНЬ ОВООРЧ,НОЙР ЧИНЬ ХҮРЧ,ХЭДИЙ ЧИ ЯДАРСАН БАЙЛАА Ч ТЭДНИЙГЭЭ ҮРГЭЛЖ нэгдүгээрт БОДОЖ АМЬДАР ээж аавуудаа.
Хариуцлагаа өндөрсгө, хайр халамжаа ихэсгэ ээж аавуудаа. Гашуун сургамж авч байж ухаарах хүмүүс үү бид чинь. 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдлүүд (0)